Medlink 3 Давс, сахар, тос – Бид хэрхэн зөв хэрэглэх вэ?
25.09.20 23:15
Давс, сахар, тос гурвыг зөв хэрэглэх нь олон өвчнөөс сэргийлэх түлхүүр. Бид эдгээрийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, өдөрт хэрэглэх зөв хэмжээ, орлуулах боломжтой эрүүл сонголтуудын талаар ярина.
Давс, сахар, тос гурвын хэрэглээ бидний эрүүл мэндэд шууд нөлөөлдөг ч, олон хүн тэдгээрийг хэр хэмжээтэй хэрэглэх ёстойгоо сайн мэддэггүй. Илүүдэл хэрэглээ нь зүрх судасны өвчин, чихрийн шижин, таргалалт, даралт ихсэх зэрэг олон эрсдэлийг дагуулдаг.
Энэ дугаарт бид:
Давс, сахар, тосны эрүүл мэндэд үзүүлэх нөлөө
Өдөрт хэрэглэх зөв хэмжээ
Хэтрүүлэн хэрэглэх үед бий болох эрсдэлүүд
Эрүүл орлуулалтын сонголтууд (улаан далайн давс, бор сахар, ургамлын тос гэх мэт)
Хоол хийхдээ эрүүл сонголт хийх энгийн аргууд
гэсэн агуулгыг хүргэнэ.
MedLink Podcast – Эрүүлд хүрэх мэдлэгийн гүүр.