top of page


₮2.5 тэрбумы борлуулалтын орлоготой ААН-үүдийн татварыг 90 хүртэлх хувиар хөнгөлнө
Ерөнхий сайд Н.Учрал /2026.05.07/ Татварын хуулиудын нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэв. Эдгээрт: Татварын Ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Ерөнхий сайд Н.Учрал олон улсын эдийн засгийн хурцадмал нөхц


ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг цагаатгав
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү болон Д.Бархүү нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр (2026.05.07) Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд боллоо. Нийслэлийн прокурорын газраас Д.Нямхүү, Д.Бархүү нарыг Эрүүгийн хуулийн 22.1.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүх хэргийг хянан хэлэлцээд хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгав. Мөн өөрт учирс


"Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр олгоно"
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2026.05.07/ нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад гишүүдийн 55 хувийн ирцтэйгээр эхэлж, таван асуудал хэлэлцлээ. Улсын Их Хурлын дарга хуралдааны эхэнд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг холбогдох Байнгын хороодод хуваарилсныг танилцуулсан. Тухайлбал, Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд, Эр


Ардчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр С.Баярцогтыг томилов
АН-ын Улс төрийн зөвлөл өнөөдөр /2026.04.15/ Төрийн ордонд хуралдсан байна. Хуралдааны эхэнд АН-ын дарга О.Цогтгэрэл АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид С.Баярцогтыг санал болгосон. Улс төрийн зөвлөлийн нийт 32 гишүүнээс 23-нь дэмжиж 73 хувийн саналаар С.Баярцогтыг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.


Эмч, сувилагчдын цалинг нэг шатлалтай болгоход 150 тэрбум төгрөг шаардлагатай
Засгийн газрын хуралдаанаар бизнесийн орчныг дэмжих, эрүүл мэндийн салбарын цалингийн тогтолцоог тодорхой болгох зэрэг асуудлыг хэлэлцэв. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар сайд нар өнөөдөр /2026.4.15/мэдээлэл хийв. Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: – Эмч нарын цалингийн асуудал төөрөгдөл үүсгэсэн. Энэ нь хоёр цалинтай болсон мэт ойлголт бий болгож байна. Үнэндээ эмч нар суурь цалин авдаг бөгөөд мөн нэмэгдэл цалин авдаг. Нэмэгдэл цалинг өмнөх суурь цалингаас тооцож олгодог. Х


Эмч, ажилчдын цалингийн нэмэгдлийг нэмэгдсэн цалингаас тооцож олгоно
Ерөнхий сайд Н.Учрал Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж, салбарын ажилтан, албан хаагчид болон иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтын үеэр эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй чухал асуудлуудыг богино хугацаанд шийдвэрлэх чиглэлээр тодорхой үүрэг, даалгаврыг холбогдох албаныханд өглөө. Тухайлбал, эмч, ажилчдын цалингийн нэмэгдлийг нэмэгдсэн суурь цалингаас нь тооцож олгодог болгох асуудлыг судалж, шаардлагатай тооцооллыг яаралтай хийж, ойрын хугацаанд Засгийн газрын


Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн баривГ.ТэгшсүрэнУлс төр 5 цаг 45 минутын өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогтод өнөөдөр (2026.04.14) Төрийн нууцын тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Л.Мөнхбаясгалан, Х.Тэмүүжин, Г.Хосбаяр, Ө.Шижир нар өргөн мэдүүлэв. Монгол Улсад 1995 онд Төрийн нууцын тухай хууль, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хууль батлагдсанаар төрийн нууцыг хамгаалахтай холбогдсон харилцааг анх удаа хуулиар зохицуулж, төрийн нууцыг хамгаалах тогтолцоо, эрх зүйн үндсийг тавьсан. Улмаар 2016 оны арван хоёрдугаар сард Төрийн нууцы


Ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 90 хувиар өсжээ
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 1.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 184 тэрбум төгрөгөөр өслөө.Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний улиралд 1.9 их наяд төгрөг болжээ. Өмнөх оны мөн үеэс 330 (21 хувь) тэрбум төгрөгөөр өссөн байна. Орлого өсөхөд Тэтгэврийн даатгалын сангийн орлого 292.0 (21 хувь) тэрбум төгрөгөөр, Тэтгэмжийн даатгалын сангийн орлого 29.0 (29 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь го


Б.Энхбаяр: Төрийн албан хаагчид их ачаалалтай ажилладаг тул зовхи нь буучихсан
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяраас УИХ-ын гишүүн М.Ганхөлөг төрийн албан хаагчдыг ажлын нэг өдөр зайнаас ажиллуулах шийдвэрийг шинжлэх ухааны ямар үндэслэлээр гаргасныг асуув. Б.Энхбаяр сайд хариулахдаа, төрийн албан хаагчид маш их ачаалалтай ажилладаг. Амралтын өдрөөр ч ажиллуулдаг тул ажлын нэг өдөр зайнаас ажиллуулах, тайлан гаргалтыг бууруулах шийдвэр гаргасан. Та нар хараарай, төрийн албан хаагчдын зовхи нь унжсан хүмүүс явж байна гэв.
bottom of page

