top of page

Ирэх долоо хоногт бага анги танхимаар, дунд анги цахимаар хичээллэнэ

  • Writer: Эрдмийн далай сонин
    Эрдмийн далай сонин
  • 5 days ago
  • 1 min read

Томуугийн вирусийн идэвхжилийн оргил үеийн 10 жилийн судалгаагаар томуугийн вирусийн илрэлт ихэвчлэн 51–52 дахь долоо хоногт оргилд хүрдэг. Тандалтын 2025 оны 47 дугаар долоо хоногийн мэдээгээр өмнөх долоо хоногтой харьцуулахад 0–4 насны өвчлөл 0.5–1.5 хувь буурсан бол 5–14 насанд 2.3–2.4 хувь, 65 болон түүнээс дээш насанд 0.1 хувь нэмэгдсэн байна. Эдгээр үзүүлэлт нь томуугийн халдварын өсөлт цаашид үргэлжлэх төлөвтэй байгааг харуулж байгаа тул сургуулийн дунд ангийн хичээлийг цахим хэлбэрээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж Тохиолдлын удирдлагын тогтолцооны баг дүгнэжээ.

Иймээс Боловсролын сайдын арваннэгдүгээр сарын 27-нд гаргасан тушаалын дагуу нийслэлийн Баянзүрх, Баянгол, Налайх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн өмчийн бүх хэлбэрийн Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн хичээлийг тодорхой хугацаанд цахим хэлбэрт шилжүүлэх шийдвэр хэвээр хэрэгжих юм. 1–5 дугаар ангийн хичээл 2025 оны 12 дугаар сарын 8-нээс 12-ныг дуустал танхимаар, 6–9 дүгээр ангийн хичээл 2025 оны 12 дугаар сарын 8-наас 12-ныг дуустал цахимаар хичээллэнэ гэж Боловсролын яамнаас мэдээллээ. 


ree

Comments


bottom of page