top of page

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг цагаатгав

  • 1 day ago
  • 1 min read

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү болон Д.Бархүү нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр (2026.05.07)  Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд боллоо.

Нийслэлийн прокурорын газраас Д.Нямхүү, Д.Бархүү нарыг Эрүүгийн хуулийн 22.1.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй гэж үзэн  яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүх хэргийг хянан хэлэлцээд хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгав. Мөн өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэйг шүүгч дурдлаа. 


Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

1. Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.


Comments


bottom of page