top of page

Г.ДАМДИННЯМ: МАНАЙ УЛС ШАТАХУУНЫ ХОМСДОЛТОЙ БАЙГААД УУЧЛАЛ ХҮСЬЕ

  • Dec 22, 2025
  • 1 min read

Шатахууны хомсдлын талаар Аж үйлдвэр, эрдэс баялгын сайд Г.Дамдинням мэдээлэл өглөө. Тэрбээр “Манай улс шатахууны хомсдолтой байгаад уучлал хүсье. ОХУ-ын талтай хийсэн эрчимтэй яриа хэлэлцээний үр дүнд өнөөдөр Улаанбаатар хотод 75 вагон буюу 4500 тонн АИ-92 бууна. Улаанбаатар хотын дөрвөн өдрийн ердийн хэрэглээ гэсэн үг юм. Маргааш мөн 75 вагон АИ-92 бууна. Мөн АИ-95 автобензинийн хувьд БНХАУ-аас 3000 тонн, ОХУ-с 600 тонн нийт 3600 тонн бууна. Аи-95 шатахууны хувьд нэгдүгээр сарын ердийн хэрэглээ юм. Бүх ШТС-даар шуурхай түгээх ажлыг зохион байгуулж байна" гэлээ.



Comments


bottom of page