top of page

Гэр бүлийн хөгжилд чиглэсэн татвар, орон сууц, эрүүл мэндийн дэмжлэгийг хуульчилна

  • Writer: Эрдмийн далай сонин
    Эрдмийн далай сонин
  • Nov 11
  • 1 min read

Гэр бүл, хүүхэд, нийгмийн хамгааллын чиглэлээр ирэх таван жилд ямар бодлого хэрэгжүүлэх талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир дараах мэдээллийг өглөө.


ree
“Сүүлийн 20 жилд дунджаар 70 мянга орчим байсан төрөлт 50–60 мянга болж буурсан. Төрөлт буурах, гэр бүлийн салалт нэмэгдэх гол шалтгаан нь санхүүгийн хүндрэлтэй холбоотой гэсэн судалгаа гарсан. Тиймээс Гэр бүлийн хөгжлийн тухай хуулийн төслийг боловсруулсан” гэв.

Сайд Т.Аубакир тус төслийн гол заалтуудыг онцлон танилцууллаа. Үүнд:

  • 3 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийн нэг гишүүнийг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх,

  • 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл орон сууц худалдан авах бол ипотекийн зээлийн очерийг урагшлуулах,

  • Гэр бүлийн эрүүл мэндийн багц даатгалын үйлчилгээг нэвтрүүлэх,

  • Эрүүл мэндийн даатгалаа төлсөн тохиолдолд бүх гэр бүлээрээ даатгалын үйлчилгээг хамт авах боломжийг бүрдүүлэх зэргийг тусгасан байна.

“Гэр бүлийн хөгжлийн тухай хуулийн төслийг Засгийн газарт өнгөрсөн долоо хоногт танилцуулсан. Засгийн газар дэмжвэл УИХ-д өргөн мэдүүлнэ” гэж сайд нэмж хэлэв.

Засгийн газрын таван жилийн хөгжлийн төлөвлөгөө нь нийгмийн халамж, гэр бүлийн тогтвортой байдал, хүн амын өсөлтийг дэмжих шинэ бодлого хэрэгжүүлэх зорилготой бөгөөд ирэх сараас УИХ-аар хэлэлцэгдэх юм.

Comments


bottom of page