top of page

ЕБС-ийн 1-5 дугаар ангийн сурагчдад долоо хоногт нэг удаа сүү өгнө

  • Writer: Эрдмийн далай сонин
    Эрдмийн далай сонин
  • 5 days ago
  • 1 min read

2026 оны төсөвт 8.9 тэрбум төгрөгийг ЕБС-ийн 1-5 дугаар ангид суралцаж буй нийт хүүхдэд долоо хоногийн нэг өдөр сүү өгөхөөр батлуулжээ.

Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа "Нийслэл 2024 оноос эхлэн туршилтын хугацаанд 13 сургуулийн 19,300 хүүхдэд 7 хоногийн 3 өдөрт сүү өгч туршиж үзлээ. Тус туршилтыг харахад хүүхдийн хэвийн өсөлт хөгжил буюу шүд цооролт, ясны сийрэгжилт багасах болон хичээл номдоо явах дуртай байх зэрэг олон давуу байдал харагдаж байна.

Олон улсын туршлагаас хараад үзэхэд ч бага насны хүүхдүүдийг өдөр тутмын сүүний хэргэцээгээр хангах нь олон талын ач холбогдолтой гэдэг нь харагдсан.

2026 оны төсөвт нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 1-5 дугаар ангийн 189,600 орчим сурагч байна. Энэ хүүхдүүдийн долоо хоногийн сүүний мөнгийг буюу 8.9 тэрбум төгрөгийг 2026 оны төсөвт баталлаа. Энэ бол том дэвшил юм.

Цаашид дүүргүүд ч мөн адил 2026 оны төсөвтөө хүүхдүүдийн долоо хоногийн нэг өдрийнх нь сүүний төсвийг батлаад, эцэг эхчүүд нэг өдрийг нь хариуцчих юм бол хүүхдүүд долоо хоногт гурван удаа тогтмол сүүгээр хангагдах боломжтой.

Иймд тус хөтөлбөрийг үр дүнтэй болгохын тулд анхаарч ажиллана" гэв. 


ree

Comments


bottom of page