Ж.Энхбаяр: Евроазийн худалдаагаар 367 төрлийн бараа импортлохоос, дотоодод үйлдвэрлэдэггүй бараа бүтээгдэхүүн түлхүү байна
- Dec 11, 2025
- 1 min read
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр:
- Мах махан бүтээгдэхүүн 29 нэр бүхий мөр, арьс шир 60 мөр бараа, ноос ноолуур 204 мөр бараа байна. Нийт 99,1 хувь буюу 364 мөр барааг 15-50 хувийн татварыг тэглэж байна. Махны бэлэн байдал хангагдсан. ОХУ-ын шадар сайд жилдээ 50 мянган тонн нийлүүлж өгөхийг хүссэн. Одоо 100 гаруй мянган тонныг хийж байна. 300-500 сая ам.доллар олох боломж нээгдэж байна. Гаалийн орлогын тухайд, Евроазийн холбооноос импортолж байгаа бараанд 109 сая ам.долларыг чөлөөлөх бол эсрэгээрээ бид 15-50 хувийн хөнгөлөлтөд бидний боломж илүү нэмэгдэнэ гэж бодож байна. Манайд үйлдвэрлэл явуулдаг гол түүхий эд хямдрах, инфляцид эерэгээр нөлөөлөх сайн талтай.




Comments