top of page

Засгийн газар дэд сайд нарын албан тушаалыг сэргээх үү?

  • Dec 11, 2025
  • 1 min read

Засгийн газрын түвшинд 2026 он гарахад 16 яаманд дэд сайд томилох бэлтгэл ажил хийгдэж эхэлсэн тухай улс төрийн хүрээнд мэдээлэл тарлаа. Хуульд зааснаар дэд сайд нарыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шууд томилох боломжтой бөгөөд энэ нь эрх баригч хүчин болон хамтран ажиллаж буй намуудын хоорондын тохироо, улс төрийн зөвшилцлөөс шалтгаална.

Ерөнхий сайд Г.Занданшатар өмнө нь “Дэд сайдын албан тушаалыг сэргээхэд саадгүй, УИХ-тай зөвшилцөх боломжтой” хэмээн мэдэгдэж байсан. Төсвийн тодотгол батлагдсаны дараа энэ асуудлыг шийдвэрлэнэ гэсэн ч хэсэг намжсан. Харин 2025 оны төгсгөлд дахин идэвхжиж эхэлжээ.

120 гаруй менежерийг чөлөөлж, дэд сайд томилох хувилбар яригдав

Засгийн газар МАН, АН, ХҮН намаас төрийн өмчит компаниудад томилсон 120 гаруй хяналтын болон бүтээмжийн менежерүүдийг чөлөөлөх саналыг хэлэлцсэн байна. Ингэснээр:

  • Төрийн өмчит компаниудад хэмнэлт гарна

  • Дэд сайд томилох зардал нь менежерүүдээс багатай

  • Ажил үүргийн давхардлыг бууруулна

Гадаадад сайд албан томилолтоор ажиллах үед дэд сайд орлон ажилладаг бол манайд энэ албан тушаал үгүй болсноор ажил хүлэгддэг, шийдвэр гаргалт удаашрах асуудал гарч ирсэн.



Comments


bottom of page