top of page

Монгол оюутан АНУ-д хүчингийн хэрэгт буруутгагджээ

  • Writer: Эрдмийн далай сонин
    Эрдмийн далай сонин
  • 5 days ago
  • 1 min read

Корнеллийн их сургуульд суралцаж байсан оюутан 22 настай Энхбаярын Билгүүн нэгдүгээр зэргийн хүчингийн хэрэг болон хоёрдугаар зэргийн орон байранд хууль бусаар нэвтэрсэн хэрэгт буруутгагджээ. АНУ-ын тангарагтны шүүх долоо хоног хуралдсаны дараа арваннэгдүгээр сарын 24-нд Б.Энхбаярыг бүх зүйл ангид гэм буруутай гэж дүгнэсэн байна.

Э. Билгүүн нь бие махбодын хувьд эсэргүүцэх чадваргүй, зөвшөөрөл өгөх боломжгүй байсан хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэж онцлон тэмдэглэсэн байна.

Нью-Йорк мужийн хуулиар нэгдүгээр зэргийн хүчин нь хүчиндэх гэмт хэргийн хамгийн хүнд ангилал бөгөөд "B" ангиллын хүнд гэмт хэрэгт тооцогддог. Тус ангилалд гэм буруутай нь тогтоогдвол  дээд тал нь 25 жилийн хорих ялтай. Харин доод тал нь таван жилийн хорих ял авдаг аж.

Ялын товыг 2026 оны хоёрдугаар сарын 24-ний 13:30 цагт, Томпкинс каунтигийн шүүгч Скотт А. Миллерийн өмнө хэлэлцэхээр товложээ.


ree

Comments


bottom of page