top of page

Н.Учрал: Ахмадуудад сар бүр ирж байгаа ачааллыг бууруулах хэрэгтэй

  • Dec 5, 2025
  • 1 min read

УИХ-ын дарга Н.Учрал өнөөдөр /2025.12.5/ тэтгэврийн зээлийн асуудлаар Монгол Улсын Төв банк, арилжааны банкуудтай уулзав.

Тэрбээр "Иргэд тэтгэврийн орлогынхоо 82.6 хувийг зээлийн төлбөртөө өгч, үлдсэн 17 хувиар бусад зардлаа санхүүжүүлж байгаа.

Бид иргэдийн хүсэл хэрэгцээг хангасан байдлаар хуульд заасны дагуу индексээр тэтгэврийг нэмэгдүүлж чадахгүй байна.

Иргэдийн зүгээс тэтгэврийн зээлийн хугацааг уян хатан болгох буюу 36 сарын хугацаатай болгох талаар санал санаачилга өгч байгаа. Үүнийг иргэд тайлбарлахдаа, жишээ нь 800 мянган төгрөгийн тэтгэвэртэй хүн найман сая төгрөгийн зээлийг жилийн 17.8 хувийн хүүтэй авахад зээлийн хугацаанаасаа хамаараад сард төлөх хэмжээ нь ялгаатай. Хоёр жилээр тооцоход 399 мянган төгрөг төлөх бол 36 сарын хугацаанд сар бүр 288 мянган төгрөг төлөх боломжтой. Зөрүү 100 мянган төгрөг нь инфляц өдөөх гэхээсээ илүүтэй, тэр мөнгө нь эм тариа болон өргөн хэрэглээний бараа авах амьдрал ахуйд нь нэмэртэй. Зээлээс чөлөөлөх гээд байгаа, зээлийн хүүг багасах гээд байгаа асуудал огт биш ахмадуудад сар бүр ирж байгаа ачааллыг л бууруулах тухай яригдаж байгаа.

Тэтгэврийн зээлтэй холбогдуулан хугацааг сунгах, зээлийн хүүг бууруулах гэх мэт иргэдийн шаардлага байгаа ч бид урт хугацаандаа шийдвэрийг гаргаж чадахгүй заавал байлгах нөөц дээрээ л тулгуурлан түр хугацаанд л эх үүсвэр нэмэгдүүлэх арга зам байна. Энэ асуудал дээр анхаарч үзэхийг хүсье. Мөн ахмад настны зээл авах эрсдэлийн жинг 150 хувь болгон тооцсоныг бодлогын хороон дээрээ ярьж шийдвэрлэнэ гэж ойлголоо” гэв.


Comments


bottom of page