top of page

Николас Мадуро: Би гэм буруугүй. Энэ бол Венесуэлийн асар их газрын тосны нөөцийг хянах гэсэн оролдлогын халхавч

  • Jan 6
  • 1 min read

АНУ Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсан бөгөөд Манхэттэн дэх анхны шүүх хурал нь болов. 

Тэрбээр шүүх хурлын үеэр өөрийгөө АНУ-ын хар тамхитай холбоотой хэргүүдэд буруугүй гэдгээ мэдэгдлээ. 

Мадуро "Би гэм буруугүй. Би гэмт хэрэг хийгээгүй. Би шударга хүн. Би улсынхаа ерөнхийлөгч хэвээр байна" гэв. 

Мадурогийн гэргий Силия Флорес мөн гэм буруугүй гэж мэдэгдсэн байна. Дараагийн шүүх хурлыг гуравдугаар сарын 17-нд товложээ.

Шүүх хурал хагас цаг үргэлжилсэн бөгөөд шүүхийн байрны гадна Мадурог дэмжигч болон эсэргүүцэгч олон хүн цугласан байна. 

Үүнтэй зэрэгцэн түр хугацаанд Венесуэлийг удирдах дэд ерөнхийлөгч Делси Родригес түр ерөнхийлөгчийн тангаргаа өргөсөн. 

Мадурог Мексик, Колумбийн гэмт бүлэглэлүүдтэй хамтарч хар тамхи тээвэрлэдэг сүлжээг удирдсан хэмээн буруутгасан бөгөөд нарко-терроризм, кокаин импортлох хуйвалдаан, галт зэвсэг болон тэсрэх төхөөрөмж эзэмшсэн зэрэг эрүүгийн дөрвөн зүйл ангиар шүүж буй. 

Харин Мадуро эдгээрийг удаа дараа үгүйсгэж, Венесуэлийн асар их газрын тосны нөөцийг хянах гэсэн оролдлогын халхавч хэмээн тайлбарлаж байгаа юм.

Даваа гарагт Венесуэлийн асар их нөөцөд нэвтрэх боломж бий гэсэн хүлээлтээр АНУ-ын нефтийн компаниудын хувьцаа өссөн байна



Comments


bottom of page