“Оюутолгой” компанийн гүйцэтгэх удирдлагаар монгол хүн томилох санал тавилаа
- Эрдмийн далай сонин
- Nov 12
- 1 min read
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар мягмар гаригт/2025.11.11/ “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксонтай цахим уулзалт хийж, “Оюутолгой” төслөөс Монгол Улсад ирэх үр өгөөжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцов.
Ерөнхий сайд зээлийн хүүг бууруулах асуудлыг “Онтрэ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн асуудлаас тусад нь авч үзэж, шийдвэрлэх нь зүйтэй гэдгийг онцлов.
Тэрбээр цаашид “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирлыг Монголын талаас санал болгож, монгол иргэнийг томилж байх нь Монголын Улсын ашиг сонирхлыг бүрэн төлөөлөхөд чухал алхам болно гэдгийг онцлон тэмдэглэв.
“Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксон “Оюутолгой” төслийн Монголын талд ногдох үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар Ерөнхий сайдын дэвшүүлсэн саналуудыг бодит ажил хэрэг болгохын төлөө идэвхтэй, нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.




Comments