"Протон цацраг эмчилгээгээр хожуу оноштой бусад эрхтэн үсэрхийлсэн хавдрыг эмчлэх боломжтой"
- Dec 11, 2025
- 1 min read
Эрүүл мэндийн хөгжлийн төв өнөөдөр БНЭУ-ын Аполла эмнэлэгтэй хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа. ДЭМБ-ын статистик мэдээллээр Монгол улс хорт хавдрын шалтгаант нас баралт, элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралтаараа тэргүүлсээр байгаа юм.
Аполла эмнэлгийн дэд ерөнхийлөгч доктор Картик Анантараман протон цацаргын орчин үеийн эмчилгээний боломжуудыг танилцуулав.
Тэрээр хэлэхдээ, элэг, нойр булчирхай, бүдүүн шулуун гэдэсний хавдарт протон цацрагийн эмчилгээ хийхэд хавдар дахин сэдрэх эрсдэл багассан судалгаа гарсан. Мөн ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгах чиглэлээр цусны хавдрын эмчилгээг орчин үеийн технологиор манай төв хийж байна.
Аполла эмнэлэг нь Солонгос, Хятад, Турк зэрэг улсаас илүү чанартай, хямд үнэтэй эмчилгээ хийдэг бөгөөд сүүлийн жилүүдэд хожуу оношлогдсон олон эрхтэнд үсэрхийлсэн хавдрыг нарийн технологиор эмчилж байгаа аж. Хөх, түрүү булчирхайн хавдрын үед цацраг идэвхт бодисын тусламжтай бай эмчилгээ хийснээр үсэрхийлэл багассан үр дүн гарсан байна.
Тэрээр эмнэлэгтээ хэрэгжүүлсэн эмнэл зүйн шинэ хөтөлбөрийн үр дүнгээс танилцуулав. Протон цацрагийн эмчилгээг хийснээр хөхний хавдрын мэс засал хийхдээ хөхийг бүтэн тайралгүй хөхний толгой, арьсны мэдрэмжийг хэвээр хадгалах боломжтой болсон. Умай, хөхний хавдрыг уламжлалтаар эмчлэхэд дахин төрөх боломжгүй болох эрсдлийг зогсоож нөхөн үржихүйн эрүүл мэндийг хамгаалдаг болсноос гадна түрүүн булчирхайн хавдрын үед бэлгийн сулрал үүсгэлгүй эмчилгээ хийж байгаа гэв.
Доктор Анантараман өөрсдийн хөгжүүлсэн системээ Монголд үнэгүй ашиглуулж, салбарын эмч нартай бүх талаар хамтран боломжтой гэдгийг онцлов.




Comments