Сангийн сайд лаазны зургаас үүссэн маргаанд тайлбар хийв
- Эрдмийн далай сонин
- Nov 11
- 1 min read
УИХ-ын чуулганаар 2026 оны төсвийн төслийг хэлэлцэх үеэр Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг, Сангийн сайд Б.Жавхлан нарын лаазны зургууд олон нийтийн сүлжээнд цацагдаж, маргаан үүссэн.
Уг асуудалд Сангийн сайд Б.Жавхлан байр сууриа илэрхийлж, лааз өргөх үйлдлийг улс төрийн утгатай хэмээн ойлгох нь буруу гэдгийг тэмдэглэв.

“Гишүүдийн хувьд дэмжээгүйг дэмжье гэдэг дээр их будилдаг. Нэг үгээр хэлбэл, тэр дунд төсвийг нураах шахам гурван санал байсан. Х.Ганхуяг дарга тэр агшинд ажлын хэсгээ амжилттай удирдаж, төсвийн төслийг УИХ-аар батлах шатанд авчирсан” гэж Б.Жавхлан хэлэв.
Тэрбээр мөн, олон нийтийн сүлжээнд цацагдсан зураг нь хувийн ёс зүйтэй холбоогүй гэв.
Б.Жавхлан гишүүн 2026 оны төсөв боловсруулах үеэр улс төрийн хүнд нөхцөл, багш, эмч нарын жагсаал зэрэг асуудлыг даван туулж, төсвийн ерөнхийлөн захирагч нарын 10–15 хувийн урсгал зардлыг дахин хэлэлцэн зохицуулж, Монголын Боловсрол, Шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн шаардлагыг биелүүлсэн гэдгийг онцоллоо.
“Төсөв өргөн барьснаас хойш улс төрийн нөхцөл байдал хүнд байсан ч боловсролын салбарын шаардлагыг бүрэн биелүүлж орсон” гэж тэрбээр нэмж тэмдэглэв.



Comments