top of page

Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

  • Writer: Эрдмийн далай сонин
    Эрдмийн далай сонин
  • Nov 12
  • 1 min read

Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу 2025 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар нэгэн зэрэг эхэллээ. Шалгалтыг нийслэл, орон нутагт цахим хэлбэрээр зохион байгуулдаг. Нийслэлд шалгалтыг 11 дүгээр сарын 12-17-ны өдрүүдэд Яармаг дахь нутгийн захиргааны цогцолборт зохион байгуулна. Энэ удаагийн шалгалтад нийслэлийн хэмжээнд нийт 1503 иргэн бүртгүүлсэн бөгөөд өдөртөө таван ээлжээр, нэг ээлждээ 100 иргэн шалгалт өгөх юм. 

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Төгсцэнгэл “Энэ улиралд улсын хэмжээнд 3072 иргэн төрийн албаны шалгалтад бүртгүүлсэн байна. Төрийн албаны шалгалтын товыг зарлаж, бүртгэхээс эхлээд дүн гарах хүртэлх бүхий л үйл ажиллагааг цаг хугацаа, орон зай, хүнээс хамааралгүй болгож цахимжуулсан нь Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс хэрэгжүүлсэн чухал шинэчлэл юм” гэлээ.  


ree

Comments


bottom of page