top of page

Төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг 990 тэрбум төгрөгөөр бууруулан багш, эмч нарын цалинг нэмэх эх үүсвэрийг гаргажээ

  • Writer: Эрдмийн далай сонин
    Эрдмийн далай сонин
  • Nov 11
  • 3 min read

УИХ-аар өчигдөр /2025.11.10/ Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгалаа. Энэ хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг буурууллаа.

Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс багш нарын үндсэн цалинг 50 хувиар, 2025 оны арваннэгдүгээр сараас 26 хувиар тус, тус нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарынхны цалинг 10-15 хувиар нэмэгдүүлэх, ахмад настны тэтгэврийг 8.6 хувиар нэмэгдүүлэхтэй холбогдуулж бүх төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг бууруулах арга хэмжээг авч эх үүсвэр гаргасан юм. Иймээс ямар зардлуудыг танасан талаарх мэдээллийг хүргэе.


ree

УИХ-ын Төсвийн байнгын хороогоор дэмжигдсэн санал:

Нэг, зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн багцад тусгагдсан урсгал болон хөрөнгө оруулалтын зардалд зохицуулалт хийх санал.

1.1 Зардал бууруулах санал

Урсгал зардал бууруулах хүрээнд,

Төрийн албан хаагчдын цалин хөлс, хүүхдийн мөнгөн тэтгэмж, Нийгмийн даатгалын сан, Нийгмийн хаалмжийн сан, Эрүүл мэндийн даатгалын сан, Боловсролын салбарын гүйцэтгэлийн санхүүжилт, улсын төсвөөс санхүүжих эрүүл мэнд, боловсролын байгууллага, гамшиг ослоос хамгаалах, эрэн хайх аврах ажиллагааны зардал, Үндэсний шинжлэх ухаан технологийн сангийн зардал, Засгийн газрын зээлийн үйлчилгээний хүүгийн зардал, гадаад зээл тусламжаас санхүүжих урсгал зардал, 100 хувь өөрийн орлогоос санхүүжих зардлыг хөндөхгүйгээр аймгуудын урсгал зардлыг 6 хувиар, бусад төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг 12.8 хувиар бууруулж 411 тэрум 447.6 сая төгрөгөөр,

Төслийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийн нэг их наяд 542 тэрбум, 428.4 гэснийг 1 их наяд 235 тэрбум 328.4 сая гэж холбогдох шийдвэрийн хамт өөрчлөн, гадаад зээллэгийн ашиглалтыг 307 тэрбум 100 сая төгрөгөөр, УИХ-ын гишүүний зочин төлөөлөгч хүлээн авах зардлыг 88.9 сая төгрөгөөр, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын төсвийн багцын эрчим хүчний экспортыг дэмжих нэгжийн урсгал зардлыг 2 тэрбум, 588.6 сая төгрөгөөр, Ойн газрын урсгал зардал ойжуулалтын зардалд зориулж 40 тэрбум 161.7 сая төгрөг тусгагдсан тул Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны урсгал зардалд давхар туссан ойжуулалтын хөтөлбөрийн зардлыг 5 тэрбум, 23.5 сая төгрөгөөр, Соёл спорт аялал жуулчлал, залуучуудын сайдын  төсвийн багцын аялал жуулчлалын чиглэлийн хувийн хэвшлийн байгууллагад олгох татаасыг 8 тэрбум төгрөгөөр, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын төсвийн багцын "Шинэ хоршоо" хөтөлбөрийн 2026 оноос шинээр олгохоор тооцсон зээлийг хүүгийн татаасыг 22 тэрбум төгрөгөөр, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын төсвийн багцын зээлийн батлан даалтын сангийн дүрмийн санг нэмэгдүүлэхээр тусгагдсан санхүүжилтийг 25 тэрбум төгрөгөөр, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн санхүүжилтийг 10 тэрбум төгрөгөөр, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын төсвийн багцын төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх зардалд зориулж Удирдлагын академид олгодог санхүүжилтийг 4 тэрбум 636.6 сая төгрөгөөр, 2026 оны төсвийн жилд Засгийн газрын хэрэг эрхлэх газар,  Шадар сайдын ажлын алба болон бүх яамдын эрдэм шинжилгээ судалгааны ажлын зардал шинээр тусгагдсаныг хасаж 10 тэрбум төгрөгөөр, Хархорум хотын захирагчийн ажлын  албаны урсгал зардлыг 2025 оны төвшинд тооцож 2 тэрбум 840 сая төгрөгөөр, орон нутгаас бусад бүх төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал засварын зардлыг 40 тэрбум төгрөгөөр, орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагч нарын их засварын зардлыг төсвийн шатлал хоорондын тооцооллыг оруулж тооцсоноор 40 тэрбум төгрөгөөр,

Үндэсний аудитын газрын урсгал зардлыг 2025 оны түвшинд тооцож 4 тэрбум 916.8 сая төгрөгөөр, Улсын ерөнхий прокурорын төсвийн багцын эрдэм шинжилгээ судалгааны ажлын зардлыг 916.8 сая төгрөгөөр, Тэргүүн Шадад сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайдын төсвийн багцын судалгаа шинжилгээний зардлыг нэг тэрбум, 510.2 сая төгрөгөөр, Шадар сайдын төсвийн багцын эрдэм шинжилгээ судалгааны зардлыг 9 тэрбум төгрөгөөр, орон нутгийн авто замын сангийн санхүүжилтийг төсвийн шатлал хооронд тооцсон дүнгээр буюу 60 тэрбум төгрөгөөр, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Улсын ерөнхий прокурор болон Шадар сайдаас бусад төсвийн ерөнхийлөн захирагч нарын эрдэм шинжилгээ судалгааны зардлыг 2025 оны түвшинд тооцож, нийт 6 тэрбум 816.7 сая төгрөгөөр, Засгийн газрын нөөц сангаас 18 тэрбум 283.3 сая төгрөгөөр буюу нийт 990 тэрбум 169 сая төгрөгөөр бууруулахаар болж дэмжлэг хүлээгээд байна.

Comments


bottom of page