top of page

УИХ-ын чуулганаар 2026 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ

  • Writer: Эрдмийн далай сонин
    Эрдмийн далай сонин
  • Nov 11
  • 2 min read

УИХ-ын чуулганы нэгдсэн ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/ 14.00 цагт хэлэлцэнэ.


ree

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Төрийн байгуулалтын байнгын хороо

·   Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал

·   Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайлан /үргэлжилнэ/

·    Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 111 дүгээр захирамжаар байгуулагдсан Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, холбогдох санал, дүгнэлт, хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт

09.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан

10.00

“Их Эзэн Чингис хаан”

3

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан үргэлжилнэ.

·   “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.10.30-ны өдөр  өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·   Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан

“Их Эзэн Чингис хаан”

4

Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан

15.00

“Их Эзэн Чингис хаан”

5

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

·   Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан

·  Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/

·   Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай/

16.00

“Жанжин Д.Сүхбаатар”


Comments


bottom of page