top of page


Дроноор цус тээвэрлэж ГССҮТ-д хүргэжээ
Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс өчигдөр /2026.3.27/ дроны тусламжтайгаар цус, цусан бүтээгдэхүүнийг агаараар тээвэрлэжээ. Донорын цусыг 10 минутын хугацаанд шуурхай хүргэж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүлээлгэн өгөв. Эмнэлгийн яаралтай тусламжид нэн шаардлагатай цус, цусан бүтээгдэхүүнийг анх 2025 онд дроноор хүргэж байсан бөгөөд энэ удаагийнх нь хоёр дахь туршилт, хэрэгжилт болж байна. ГССҮТ-ийн хэмжээнд 2025 онд нийт 9731 нэгж цус, цусан бүтээгдэхүүнийг эмчилгэ


Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛОХ УУ
Ардчилсан намаас санал болгосон намын дарга Ерөнхий сайд байх ёстой гэсэн саналыг МАН-ын зарим гишүүд дэмжиж байсан учраас УИХ-ын үйл ажиллагаа гацаад байсан юм. Тиймээс МАН-ын бүлэг намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, намын Бага хурлын товоо зарлахаар тохиролцсон гэх мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, МАН-ын дарга Н.Учрал дараагийн Засгийн газраа байгуулж, Ерөнхий сайдаар ажиллана гэсэн улс төрийн тохироонд МАН-ынхан хүрсэн байна. Ингэхийн тулд МАН-ын Удирдах зөвл


Я.Содбаатар: Г.Занданшатарын чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ хэлэлцэнэ
МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дуусч, Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар мэдээлэл хийлээ. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар: МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, тодорхой асуудлуудыг хэлэлцлээ. Монгол Улсын нийгэм эдийн засаг, дэлхий дахинд үүссэн нөхцөл байдлаас эдийн засагт ирж байгаа хүндрэл, нөгөө талдаа парламентын үйл ажиллагаа гацаж байгаа асуудал зэргийг олон талаас нь авч хэлэлцлээ. Энэ үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн хүсэлтээр чөлөөлөгд


Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний зөвлөлийг сэргээн байгууллаа
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан “Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний зөвлөл”-ийг дахин сэргээж, 26 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа. Зөвлөлийн орлогч даргаар Эрүүл мэндийн сайд, Нарийн бичгийн даргаар Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга ажиллана. Тус зөвлөл байгуулагдсанаар нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагааг нэгтгэн удирдах, халдварт болон халдварт бус


ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг шалгуулахаар АТГ-т ханджээ
Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан О.Сийлэгмаа Авлигатай тэмцэх газарт хандан тодорхой баримтуудыг албан ёсоор өгсөн талаар өнөөдөр /2026.03.26/ мэдээллээ. Тэрбээр зарим сайд нар БЗС-гийн зээл авах, ашиглах, улмаар чөлөөлүүлэх үйл явцад хууль, журам зөрчсөн байж болзошгүй гэж үзэж, холбогдох хариуцлагыг тооцуулах хүсэлт гаргасан байна. Түүний мэдэгдэлд дурдсанаар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр 2007 онд гадаадад суралцахаар сонгогдохдоо


АИ-92 үнэ нэмэгдэхгүй, дизель түлш маргаашаас ₮300 төгрөгөөр нэмэгдэнэ
Шатахууны үнийг нэмэгдүүлэх эсэх асуудлаар АҮЭБЯ-ны ТНБД Б.Дашпүрэв өнөөдөр мэдээлэл өглөө. Тэрбээр "Ойрх дорнодод үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор манай улсын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг иргэдийн нуруун дээр бодитоор тусгахгүй байх тал дээр засгийн газар хичээж ажиллаж байна. Үүнд мэдээж шатахууны үнэ нэмэгдэх эсэх асуудал яригдах нь зүй. Тиймээс шатахууны үнийн асуудалд дээр шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Бид АИ-92 шатахууны бүтэн жилийн гэр


УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, А.Ариунзаяа, Г.Лувсанжамц нар Б.Энхбаярыг ажлаа өгөөд, шалгуул хэмээн шаардаж эхэллээ
Монгол Улсын хууль зүйн салбарын бодлогыг тодорхойлон зангидах, хэрэгжилтэд манлайлах чиг үүрэг бүхий яамыг толгойлж буй албан тушаалтнууд авлигын хэрэгт нэр холбогдоод байгаа олныг шүүмжийг дагуулж байна. Нэр бүхий УИХ-ын гишүүд өнөөдөр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг ажлаа өгөөд шалгуулах ёстой гэсэн байр суурь илэрхийлэн ярилцлага өгөв. Тухайлбал, А.Ариунзаяа : “Бодь-ийн оффтэйк гэрээ, авлигын асуудалд ХЗДХ-ийн сайд төдийгүй дэд сайдын нэр яригдлаа. Өөрсдөө тэгээгүй гэж байгаа


Д.Мөнх-Эрдэнэ: "Шүгэл үлээгч"-ийг төрийн хамгаалалтад авч, нэг саяас таван тэрбум төгрөгөөр урамшуулдаг болно
ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийн талаар танилцууллаа. Тэрбээр “Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Энэ хууль бол анхдагч хуулийн төсөл. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад анх удаа нийтийн ашиг сонирхолтой холбоотой авлига албан тушаал, төсөв татвартай холбоотой зэрэг асуудлын талаар шүгэл үлээсэн хуулийн этгээдийг төрийн хамгаалалтад авах


“Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдоржид өнөөдөр /2026.03.24/ Люксембургийн Их Гүнт Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дарга Гүсти Граас тэргүүтэй төлөөлөгчид бараалхлаа.Уулзалтаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон бөгөөд Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж энэхүү харилцааг улам бүр бататгаж, бүх салбарт өргөжүүлэхэд хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагаа чухал гэдгийг онцлов. Люксембургийн Их Гүн


Шүгэл үлээгчийг хамгаалах, урамшуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төслийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан болон учруулж болзошгүй үйлдлийн талаар мэдээлсэн шүгэл үлээгчийг хамгаалах, дэмжих, тэдгээрийн нууцлал, аюулгүй байдлыг хангах, олон нийтийн хяналтыг бэхжүүлэх зорилтын хүрээнд “Шүгэл үлээгчийг хамгаалах тухай” хуулийн төслийг боловсруулан, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуули


Эрчим хүчний үнийг чөлөөлж, төр хатуу үнэ тогтоодог байдлыг халах шийдвэрт хүрлээ
Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газар энэ онд багтаан эрчим хүчний үнийг чөлөөлөхөөр ажиллаж байна. Тодруулбал, үнийг чөлөөлж, төр буюу Эрчим хүчний хороо хатуу үнэ тогтоодог байдлыг халах шийдвэрт хүрчээ. Засгийн газрын гишүүд олон жил хүлээгдсэн энэ асуудлыг нэг мөр шийдэх нь гэж үзэж байна. Эрчим хүчний зохицуулах хороо хэрэглэгчийн цахилгааны тарифыг хамгийн сүүлд 2024.11.15-нд нэмсэн. Цахилгааны дундаж тариф 1 кВт.ц тутамд 216 төгрөг байсныг 280 төгрөг болг


УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: "Бодь"-ийн оффтейк гэрээ, авлигын хэргийг УИХ-аар нээлттэй шалгуулах түр хороо байгуулна
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр хэлэхдээ, "Өнгөрсөн хугацаанд миний бие удаа дараа хэл амтай, шуугиантай асуудлуудын талаар зөвхөн хавтсыг нь нээгээд доторх мөн чанарыг нь хэвлэлд болон иргэдэд танилцуулахгүй байна гэж шүүмжлэлтэй хандаж байсан. Үүний нэг нь Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой "Бодь" компани болон таван толгой төмөр замтай холбоотой гэрээний асуудлууд юм. Гэрээний үнийн дүн бол 1.5 тэрбум ам.долл


Нойтон цас орж, цасаар шуурна
Ус цаг уур, орчны шинжилгээний газраас төвийн болон баруун аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орж, сэрүүсэхийг анхааруулж байна. Тодруулбал, гуравдугаар сарын 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орж, нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар салхитай байна. Хур тунадас: гуравдугаар сарын 24-нд Алтайн уулархаг нутгаар, гуравдугаар сарын 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, гуравдугаар сарын 26-нд


“Шатахууны нийлүүлэлт ойрын хугацаанд тогтвортой байна”
Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал нөхцөл байдал Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр дэлхий нийтэд хямралын мөчлөг эхэлж, улс орнууд дотоод эдийн засгийн тогтвортой байдалдаа анхаарах болсон цаг үед Ойрхи Дорнодод эрчим хүчний дэд бүтцүүдэд харилцан цохилт өгч эхэлснийг онцлов. Үүний улмаас газрын тосны нийлүүлэлтэд томоохон доголдол үүсэж, боловсруулах үйлдвэрүүд гэмтсэн нь сэргээ


Төрийг хохиролгүй болгох Ажлын хэсэг удаашралтай ажиллаж байгааг анхааруулав
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Төрийг хохиролгүй болгох Ажлын хэсэг удаашралтай ажиллаж байгааг анхааруулав. Ерөнхий сайдын захирамжаар 2025 оны наймдугаар сарын 22-нд байгуулсан Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд 120 орчим тэрбум төгрөгийн өр төлбөр барагдуулжээ. Гэхдээ энэ нь нийт 2 их наядын өр авлагатай харьцуулахад хангалтгүй байгааг Ерөнхий сайд Г.Занданшатар шүүмжлэв. Өр төлбөрт тооцож авсан үл хөдлөх эд хөрөнгийг боловсрол, эрүүл мэндийн салбарын хэрэгцээнд зориу


П.Ганзориг: Туулын хурдны замын зураг төсөл дээр хуулийн дагуу дүгнэлт гаргах ёстой
УИХ дахь ХҮН намын зөвлөлийн хурлаар хоёр асуудал хэлэлцжээ. 1-рт, Туул голын хурдны замын төслийн талаар холбогдох байгууллагуудаас мэдээлэл авч, санал дүгнэлтээ нэгтгэлээ. 2-рт, Зар сурталчилгааны хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн танилцуулга мэдээллийг сонсож, зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрийг танилцууллаа. УИХ дахь ХҮН намын зөвлөлийн дарга П.Ганзориг: Туулын хурдны замын төслийн талаар олон нийт хоёр өөр өнцгөөр мэдээлэл өгч байна. Тиймээс ХҮН намын зөвлө


"Л.Оюун-Эрдэнийн ярьсан бүх юм гүтгэлэг"
ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ: Л.Оюун-Эрдэнийн ярьсан бүх юм гүтгэлэг. Энэ хүн шударгаар ажиллаж байгаа хүмүүсийг замаасаа зайлуулах бүх ажлыг ингэж хийдэг юм байна. Удахгүй нотлох баримтууд гараад ирнэ, үнэн худал нь ил болчихно. Ямар ч асуудал байхгүй. Намайг “Бодь” компанид ажилласан гэж хүртэл гүтгэлээ. Энэ хүмүүстэй холбоотой маш олон хэрэг АТГ-т шалгагдаж байгаа. Улсын хил дээр 66 га газар ашиглах зөвшөөрөл шууд өгсөн, оффтек гэрээнүүд, зар сурталчилгаа нэрээр хувийн


"АИ-95 шатахууныг литр тутамд 1000 төгрөгөөр нэмэх санал ирүүлсэн"
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай өнөөдөр /2026.3.23/ шатахууны үнийн асуудалтай холбоотой цаг үеийн мэдээлэл өглөө. Тэрбээр "Сар бүрийн 4 болон 25-ны өдөр гол нийлүүлэгчдээс үнийн санал ирдэг. Уг үнийн санал ирсний дараа Үнийн зөвлөлийг хуралдуулахаар төлөвлөж байна. Сар бүрийн 25-ны өдөр манай гол нийлүүлэгч болох ОХУ-аас үнэ ирдэг. Ийнхүү санал болгосон үнэ ирсний дараа хуралддаг. Бид бүтээгдэхүүнээ ол


"Л.Оюун-Эрдэнийн бүлэглэлтэй холбоотой олон асуудлыг хууль хяналтын байгууллага идэвхтэй шалгаж байгаа"
Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нь NTV телевиз-ийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцох үеэрээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг "Бодь" группээс 1.3 сая ам.долларын хандив авсан байж болзошгүй хэмээн мэдэгдсэн. Улмаар уг асуудлыг Авлигатай тэмцэх газарт шалгуулах хүсэлт гаргана гэдгээ илэрхийлсэн бөгөөд өнөөдөр (2026.03.23) албан ёсоор хүсэлтээ хүргүүлсэн юм. Харин энэ мэдэгдлийн дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр сэтгүүлчдэд байр сууриа илэр


Албан өрөөндөө архидан согтуурсан төрийн алба хаагчдыг ажлаас нь чөлөөлжээ
Өчигдөр буюу энэ сарын 18-ны өдрийн орой Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын албан хаагчид ажлын өрөөндөө архидан согтуурч буй видео бичлэг цахим сүлжээнд цацагдсан. Тэдгээр алба хаагчдыг төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7.1.4 дэх заалт, ХХҮЕГ-ын "Хөдөлмөрийн дотоод журам"-ын 12.3.13. дахь заалтыг тус тус ноцтойгоор зөрчсөн гэж үзэн хариуцлага хүлээлгэж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
bottom of page