top of page

Эрүүл мэндийн салбарынхан ажил хаялтаа нэг хоногоор хойшлууллаа

  • Writer: Эрдмийн далай сонин
    Эрдмийн далай сонин
  • Nov 13
  • 1 min read

Эмч нар ажил хаялтаа нэг хоногоор хойшлуулав. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Сангийн сайд Б.Жавхлан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нар Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөлтэй өчигдөр уулзалт хийсэн. Уулзалтаар өнгөрсөн хугацаанд эмч, ажилчдын цалинг хэрхэн нэмэгдүүлэх талаар бодит тооцооллыг хийснээ танилцуулснаар Эрүүл мэндийн салбарын ГУРВАН ТАЛТ ХЭЛЭЛЦЭЭР-ийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон юм.

Энэ талаар МҮЭХ “Эмч, эмнэлгийн ажилтнууд Эрүүл мэндийн салбарын гурван талт хэлэлцээрийг хийхтэй холбоотойгоор ажил хаялтыг нэг өдрөөр буюу 2025.11.14-нийг хүртэл хойшлууллаа” гэлээ.


ree

Comments


bottom of page