top of page

16 настай охины хэрэг дээр ажилласан Г.Янжиндулам, Г.Баясгалан нарыг УЕП-оос шалгаж байна

  • Dec 24, 2025
  • 1 min read

Улсын Ерөнхий прокурорын газрын Ёсзүйн зөвлөл 16 настай охины хэрэг дээр ажилласан Г.Янжиндулам, Г.Баясгалан нарыг шалгаж эхэлжээ.

2025.11.11-нд 16 настай амь хохирогчийн ээж: Г.Янжиндулам, Г.Баясгалан нараас татгалзах хүсэлтийг минь Нийслэлийн прокурор дахин хүлээж авсангүй. 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Шүүхийн хэлэлцүүлэг дээр хяналтын прокурор Г.Янжиндулам, Г.Баясгалан нар хэлэхдээ, “Энэ хэрэг буцсан ч Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг яллагдагчаар татахгүй" гэж бардам хэлж байсан. Эдгээр прокуроруудаас татгалзах миний хүсэлтийг Нийслэлийн прокурор дахин хүлээн авсангүй. Одоо цаашид охины минь хэрэг үнэн зөв шийдэгдэнэ гэдэгт миний бие итгэл алдарч байна. Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг яллагдагчаар татахгүй гэж улаан цайм шүүх танхимд хэлээд байгаа прокурорууд энэ хоёртой ашиг сонирхлын зөрчилгүй гэж Нийслэлийн прокурор үзээд байгааг ойлгохгүй байна" хэмээж байсан юм.



Comments


bottom of page