16 настай хохирогчийн ээж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргалаа
- Mar 16
- 1 min read
16 болон 32 настай эмэгтэйн амийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг 2024 оны зургаадугаар сард гарсан байдаг. Улмаар тус хэргийн анхан шатны шүүх хурал энэ оны нэгдүгээр сарын 23-нд болж шийдвэрээ гаргасан.
Анхан шатны шүүхийн шийдвэрээр яллагдагч Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноосон. Харин Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан бөгөөд насанд хүрээгүй шүүгдэгч Х.Энхсайханыг мөн цагаатгах шийдвэрийг гаргасан. Харин гэмт хэргийн хор хохирол болгож, Ц.Дагвадоржийг 256 сая төгрөгийг 16 настай амь хохирогч "Ш"-ийн ээж Г.Отгонтуяад, 205 сая төгрөгийг 32 настай амь хохирогч "З"-ын хууль ёсны төлөөлөгчид гаргаж өгөхөөр шийдвэрлэсэн.
Тэгвэл Анхан шатны шүүхийн шийдвэртэй хохирогч "Ш"-ийн ээж Г.Отгонтуяа анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, санал нийлэхгүй тул давж заалдах шатны шүүхэд хандаж 2026 оны гуравдугаар сарын 12-ны өдөр гомдол гаргасан байна.



Comments