2025 он гарсаар Монголд 36 хүн ХДХВ-ийн халдвар авч, 5 хүн энэ өвчний улмаас нас баржээ
- Эрдмийн далай сонин
- Dec 1
- 1 min read
Өнөөдөр ХДХВ/ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр. Энэ өдрийг “Асуудлыг шийдье, хариу арга хэмжээг сайжруулъя” уриан дор тэмдэглэж байна.
Эрүүл Мэндийн Яамны мэдээлснээр, 2025 оны 1-10 дугаар сард улсын хэмжээнд ХДХВ/ДОХ-ын 35 тохиолдол бүртгэгджээ.
Энэ өдрийг “Асуудлыг шийдье, хариу арга хэмжээг сайжруулъя” уриан дор тэмдэглэж байна. ДЭМБ-ын санаачилгаар 1988 оны 12-р сарын 1-нээс эхлэн дэлхий нийтээр ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдрийг тэмдэглэж ирсэн. 1995 онд ХДХВ-ийн халдварын эсрэг анхны үр дүнтэй нийлмэл бэлдмэл эмчилгээнд нэвтрүүлжээ. Үүнээс өмнө өдөрт 6-8 ширхэг эм уудаг байсан бол 1995 онд гурван эмийн холимгийг өвчтөн өдөрт нэг ширхгийг тогтмол цагт уух боломжтой болсон. Энэ өвчний эмчилгээнд том дэвшил авчиржээ.Өмнөд Африкт шимпанзе-н махыг хүнсэндээ хэрэглэх үед ХДХВ хүнд халдварласан байж болзошгүй гэж үздэг. ХДХВ мутацид орж хувьсан өөрчлөгдөж байдаг тул энэ халдварын эсрэг вакцин өнөөг хүртэл гараагүй байна.




Comments