2026 онд бүх нийтээрээ 12 өдөр амрахаас дөрөв нь амралтын өдөр таарч байна
Энэ 2026 онд бид бүх нийтээрээ 12 өдөр амрах бөгөөд үүний дөрвөн өдөр нь амралтын өдөр таарч байна.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу гуравдугаар сарын 8 ням гараг, Бурхан багшийн их дүйчин өдөр буюу тавдугаар сарын 31-нд ням гараг тус тус таарч байна. Мөн Үндэсний их баяр наадмын амралт нийт зургаан өдөр амрахаас хоёр нь амралтын өдөр таарч байгаа юм
3-р сарын 8– Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр /ням гараг/
5-р сарын 31 – Бурхан багшийн их дүйчин өдөр /ням гараг/
6-р сарын 1 – Хүүхдийн баяр /Даваа гараг/
7-р сарын 10–15 – Үндэсний их баяр наадам /нийт 6 өдөр амрах бөгөөд пүрэв-лхагва гараг таарч байна/
11-р сарын 10 – Их эзэн Чингис хааны төрсөн өдөр /мягмар гараг/
11-р сарын 26 – Улс тунхагласны баяр /пүрэв гараг/
12-р сарын 29 – Тусгаар тогтнолын өдөр /мягмар гараг/ таарч байгаа юм.



Comments