top of page

Авто зам ашигласны төлбөрөө он дуусахаас өмнө төлөхгүй бол хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно

  • Dec 25, 2025
  • 1 min read

Авто машин эзэмшигч иргэн, жолооч, тээвэрчид, аж ахуй нэгж байгууллагуудыг шинэ оноос өмнө олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрөө төлж барагдуулахыг АТҮТ-өөс анхаарууллаа.

Учир нь 2026 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн төлбөр төлөөгүй хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож, үндсэн төлбөр дээр нэмж төлүүлэх юм. Түүнчлэн иргэд та бүхэн www.ezam.mn системд нэвтэрч тээврийн хэрэгслийн улсын дугаарыг оруулан төлбөрийн мэдээллээ шалгаж, хялбараар төлөх боломжтой юм.



Comments


bottom of page