Ажил хаялтад бүх эмнэлэг оролцохоор болсон байна
- Эрдмийн далай сонин
- Nov 11
- 1 min read
Анх ажилд орж буй эмчийн үндсэн цалин 1.2 сая төгрөг бол олон жил ажилласан туршлагатай эмчийн цалин 1.8 сая төгрөг гэнэ. Тэд илүү цаг, нэмэгдэл зэргээс хамаарч гар дээрээ 1.6-2.2 сая төгрөг авдаг байна. Тиймээс тэд цалингаа 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардаж энэ сарын 13-наас буюу ирэх Пүрэв гаригаас ажил хаялт зарлахаа мэдэгдээд буй.

Тэгвэл тэдний зүгээс өчигдөр дахин мэдээлэл хийж эмч, ажилтнуудын цалин хөлс нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газар үл тоомсорлож байгаа учир ээлжит бус XIV өргөтгөсөн хурал зарласан гэдгээ мэдэгдэв.
Ажил хаялтад бүх эмнэлэг оролцохоор болсон байна. Тодруулбал, нийтдээ 100 гаруй эмнэлгийн 14689 эмч эмнэлгийн ажилтнууд ажил хаялтад нэгдэхээ илэрхийлжээ.



Comments