Ажлын хэт ачаалал, сэтгэл санааны дарамт ходоодны хүчил ихэсгэж, салстыг гэмтээж шарх үүсгэдэг
- Эрдмийн далай сонин
- Nov 13
- 1 min read
Ажлын хэт их ачаалал, стресс ходоодны шархны том шалтгаан. Эм уух нь түр зуурын арга, харин амьдралын хэв маягаа өөрчлөх нь урт хугацааны эмчилгээ юм.
Улсын нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/-ийн Гастроэнтерологийн төвийн их эмч Б.Сумьяагийн зөвлөгөөг хүргэж байна.
Ходоод, хоол боловсруулах эрхтний өвчлөлөөс сэргийлэх зөвлөгөө
Хооллолтоо зөв зохицуулах
Хэт халуун, хэт хүйтэн, хурц амттай, тос ихтэй хоол хүнсийг хязгаарла.
Цагийн хуваарьтай хооллох, хоол алгасахгүй байх.
Түргэн хоол, хагас боловсруулсан бүтээгдэхүүнээс татгалзах.
Хеликобактерийн халдвараа шалгуулах
Монголчуудын 90–95%-д энэ нян илэрдэг бөгөөд ходоодны шарх, үрэвслийн гол шалтгаан.
Амьсгалын сорил, өтгөний шинжилгээ, эсвэл ходоодны дурангийн шинжилгээгээр илрүүлдэг.
Эмчилгээний дараа давтан шинжилгээ өгөх шаардлагатай.
Стрессээ бууруулах, амьдралын хэмнэлээ тэнцвэржүүлэх
Ажлын хэт ачаалал, сэтгэл санааны дарамт ходоодны хүчил ихэсгэж, салстыг гэмтээж шарх үүсгэдэг.
Амрах, дасгал хөдөлгөөн хийх, тайвшрах арга барил (амьсгалын дасгал, бясалгал гэх мэт) хэрэглэх.
Эрүүл мэндийн хяналт, урьдчилан сэргийлэх үзлэг
40-өөс дээш насныхан жилд нэг удаа ходоод, бүдүүн гэдсээ дурандуулах хэрэгтэй.
Өвчнийг эрт илрүүлбэл бүрэн эдгэрэх боломж өндөр.
Архи, тамхинаас зайлсхийх
Архи нь элэг төдийгүй нойр булчирхайг шууд гэмтээдэг.
Цочмог нойр булчирхайн үрэвслийн 80% нь архинаас үүдэлтэй бөгөөд 10 хүн тутмын 8 нь нас барах эрсдэлтэй байдаг.
Архины хэрэглээний дараа хүчтэй хэвлийн өвдөлт илэрвэл яаралтай эмчид хандах шаардлагатай.
Нойр булчирхайгаа хамгаалах
Хэт их тос, шарсан хоол, архинаас татгалзах.
Гэнэт, хүчтэй хэвлийн өвдөлт, бөөлжих, дотор муухайрах зэрэг шинж илэрвэл дур мэдэн эм уухгүй, эмнэлэгт яаралтай очих.
Эмчилгээний дараа зуршлаа өөрчлөх
Эм уугаад зүгээр боллоо гээд хуучин зуршилдаа орвол өвчин сэдэрнэ.
Эмчилгээний дараах амьдралын хэв маягийн өөрчлөлт хамгийн чухал.




Comments