Өдөрт 5-10 гр шар тос хэрэглэх нь стрессийн шалтгаант өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, бодисын солилцоог сайжруулах, олон төрлийн хавдраас сэргийлэх үр дүнтэйг тогтоожээ
- Эрдмийн далай сонин
- Nov 14
- 1 min read
Монголын анагаах ухааны Олон улсын сургуулийн Зүү төөнө заслын тэнхимийн багш, АУ-ы доктор У.Номин-Эрдэнэ "Стрессийн шалтгаант эмгэгийн хувьд шар тос хэрэглэх боломж болон зүү эмчилгээний үр дүн" сэдвээр судалгааны ажил хийж гүйцэтгэжээ. Тэрбээр: "Шар тос нь эрт дээр үеэс хийг дарах, оюуныг хурдасгах, урт наслуулах зэрэг үйлчилгээтэй байсан бол удаан жил хадгалсан шар тосыг сэтгэцийн өвчнүүдэд хэрэглэж байсан түүхтэй. Бид энд ямар ялгаа байна вэ гэдгийг тодруулах зорилгоор лабораторийн багажит шинжилгээний арга ашиглаж, Герман улсад шинжлүүлсэн. Эндээс манай сарлагийн шар тосонд их хэмжээний витаминууд, эрдсүүд илүү агулагддаг гэж тодорхойлогдсон. Мөн дөрөв болон 10 жил хадгалсан үхрийн шар тосны дээжээс шинжилгээ өгсөн. Тэр дотроос стресс, сэтгэл гутрал, түгшилт, хоёр туйлт эмгэгийн үед дутагдаж байдаг тосны хүчлийн бүрдлүүд илүү их тодорхойлогдсон. Ингэснээр маш их ололттой судалгаа болж чадсан.
Нэмээд бэлчээрийн гаралтай шар тосны ялгаа их гарч ирсэн. Ялангуяа сарлаг үхрийн шар тоснуудад. Энэ нь бид бэлчээрийн нүүдэлчин соёлтой учраас дотор нь байдаг эрдэс, витамин, минералууд нь хамаагүй өндөр үзүүлэлттэй гарч ирж байгаа юм. Тэгэхээр бид өдөр тутамдаа тодорхой хэмжээгээр 5-10 граммыг хэрэглэхэд стрессийн шалтгаант өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, насыг уртасгах, бодисын солилцоог сайжруулах, олон төрлийн хавдраас урьдчилсан сэргийлэх боломжтой, үр дүн сайн үзүүлэхээр байна" гэлээ.




Comments