top of page


Хүүхдийг дулаан байлгаж, хангалттай шингэн уулгах нь томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх гол арга болохыг эмч зөвлөлөө
Томуу, томуу төст өвчний үеэр хүүхдийг зөв асарч хамгаалах нь өвчнөөс сэргийлэх, мөн өвчлөлийг хүндрүүлэхгүй байх хамгийн чухал хүчин зүйлсийн нэг юм. Мэргэжлийн эмч нарын зөвлөснөөр хүүхдийн биеийн дулааныг хадгалах, хангалттай шингэн уулгах, тохирсон хооллолтыг анхаарах нь биеийн эсэргүүцлийг дэмжихэд хамгийн үр дүнтэй арга. Хүүхдийн хэвийн биеийн халуун 36–38 хэмийн хооронд байдаг бөгөөд хүүхэд даарах үед заавал өвдөж байна гэсэн үг биш юм. Гэвч даарч хөрөх нь биеийн эсэр


Өдөрт 5-10 гр шар тос хэрэглэх нь стрессийн шалтгаант өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, бодисын солилцоог сайжруулах, олон төрлийн хавдраас сэргийлэх үр дүнтэйг тогтоожээ
Монголын анагаах ухааны Олон улсын сургуулийн Зүү төөнө заслын тэнхимийн багш, АУ-ы доктор У.Номин-Эрдэнэ "Стрессийн шалтгаант эмгэгийн хувьд шар тос хэрэглэх боломж болон зүү эмчилгээний үр дүн" сэдвээр судалгааны ажил хийж гүйцэтгэжээ. Тэрбээр: " Шар тос нь эрт дээр үеэс хийг дарах, оюуныг хурдасгах, урт наслуулах зэрэг үйлчилгээтэй байсан бол удаан жил хадгалсан шар тосыг сэтгэцийн өвчнүүдэд хэрэглэж байсан түүхтэй. Бид энд ямар ялгаа байна вэ гэдгийг тодруулах зорилгоор л


Гэмтэл согог судлалын үндэсний төв Хөх хотын ардын эмнэлэгтэй хамтарч ажиллана
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах болон эмч мэргэжилтнүүдийн төлөөлөл БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Ардын эмнэлэгт ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Энэ хүрээнд ГССҮТ-өөс тус эмнэлэгтэй хамтран ажиллахаар болж, цаашид авч хэрэгжүүлэх ажлуудын талаар ярилцаж төлөвлөсөн байна. Тухайлбал, хамтын ажиллагааны хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төв, Хөх хотын Ардын эмнэлэг хооронд эмнэлзүйн технологи, эрдэм шинжилгээний сургалт, судалгаа хийх, урт бо


Ажлын хэт ачаалал, сэтгэл санааны дарамт ходоодны хүчил ихэсгэж, салстыг гэмтээж шарх үүсгэдэг
Ажлын хэт их ачаалал, стресс ходоодны шархны том шалтгаан. Эм уух нь түр зуурын арга, харин амьдралын хэв маягаа өөрчлөх нь урт хугацааны эмчилгээ юм. Улсын нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/-ийн Гастроэнтерологийн төвийн их эмч Б.Сумьяагийн зөвлөгөөг хүргэж байна. Ходоод, хоол боловсруулах эрхтний өвчлөлөөс сэргийлэх зөвлөгөө Хооллолтоо зөв зохицуулах Хэт халуун, хэт хүйтэн, хурц амттай, тос ихтэй хоол хүнсийг хязгаарла. Цагийн хуваарьтай хооллох, хоол алгасахгүй байх. Түргэн хоол


Нийслэлийн хэмжээнд 606 хүүхэд зам тээврийн осолд өртжээ
Тээврийн прокурорын газраас Нийслэлийн хэмжээнд 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар хүүхэд гэмтсэн зам тээврийн ослыг судлахад 552 зам тээврийн ослын улмаас 606 хүүхэд өртсөн байна. Үүнээс Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд хамгийн их бүртгэгджээ. Тодруулбал: Баянзүрх дүүрэгт 148, Хан-Уул дүүрэгт 126, Сонгинохайрхан дүүрэгт 102 Сүхбаатар дүүрэгт 92 Баянгол дүүрэгт 88, Чингэлтэй дүүрэгт 50 хүүхэд зам тээврийн осолд өртсөн байна. Зам тээврийн осолд өртсөн 606 хүүхдийн 376


Өнөөдөр уушгины хатгаатай тэмцэх өдөр
Уушгины хатгалгаа нь дэлхий дахинд 5 хүртэлх насны хүүхдийн өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг хэвээр байна. ДЭМБ-ын 2024 оны мэдээллээр, жил бүр 5 хүртэлх насны 800,000 гаруй хүүхэд уушгины үрэвслийн улмаас амь насаа алдаж байна. Уушгины үрэвслээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой, Хүүхдийг бүрэн дархлаажуулах Хүүхдийг 6 сар хүртэл нь эхийн сүүгээр дагнан хооллох Гар угаах, орчны ариун цэврийг сахих. Ханиалгах, найтаах үед амаа таглах дадал хэвшүүлэх Хүүхдийг хү


Хүүхэд ууртай хүний үгэнд орох дургүй байдаг
Францын сэтгэлзүйч Р.Ласло хүүхэд хүмүүжүүлэх энгийн хэдэн зарчмыг эцэг эхчүүдэд санал болгож байна. #Нэг : Хүүхдийг хэзээ ч бүү албадан хоолло. Хоол хүмүүжил хоёр ямар хамаатай юм гэж зарим нь бодох байх. Гэтэл хүүхдийн хүмүүжил, түүнд хүрэх алхам нь өдөр тутмын жижиг процесс, явц дундаас эхэлдэг. Хоолоо албадуулж идээд сурчихсан хүүхэд хожим нь дур зоргоороо, бусдын санал бодлыг хүлээн авах дургүй нэгэн болох гэмтэй. Та хоолоо хийж ширээгээ засчхаад хооллохыг л уриал. Хэрэв


💖 Өөрийгөө хайрлах нь эго биш — Эрүүл амьдралын үндэс
🌱 1. Өөрийгөө хайрлана гэдэг нь “би л хамгийн сайн” гэсэн үг биш. Энэ нь өөрийн үнэ цэнэ, хязгаарыг ойлгож, хүндэтгэж сурах гэсэн утгатай. “Би хангалттай”, “Би бас амрах эрхтэй”, “Би алдаа гаргах эрхтэй” гэж өөртөө хэлж чаддаг хүн бол өөрийгөө хайрладаг хүн. 🧘♀️ 2. Өөрийгөө хайрладаг хүн бусдыг илүү хайрлаж чаддаг. Хоосон аяганаас хүнд дүүргэж өгч болдоггүй. Чи дотроо дүүрэн, тайван, өөрийгөө хүлээн зөвшөөрсөн үедээ л бусдад жинхэнэ халамж, хайр өгч чадна. 🛑 3. Өөрийгөө


Уурлах, гуниглах зэрэг сэтгэл хөдлөлөө хүүхдэдээ харуулж болох уу?
Та хүүхдийнхээ анхны багш нь тул хүү, охин тань сэтгэл хөдлөлийн талаарх бүхий л зүйлийг танаас суралцана. Хэрвээ та ямар нэгэн мэдрэмж тэр дундаа сэтгэл эмзэглүүлсэн мэдрэмжээ илэрхийлэх бол илэн далангүй боловч хүүхдэдээ айдас түгшүүр төрүүлэхгүйгээр хэрхэн зөв илэрхийлэх тухай бодох хэрэгтэй. Ийм үед та цэвэр агаарт алхах, бусдаас тусламж хүсэх зэргээр өөрийн хүнд хэцүү, таагүй мэдрэмжийг хэрхэн даван туулж байгаагаа хүүхдэдээ харуулж үлгэрлэх хэрэгтэй. Нэг зүйлийг ма


Бяцхан хүү, охиныхоо сэтгэцийн эрүүл мэндийг хэрхэн хамгаалах вэ?
Сэтгэл судлаач, хүүхэд хөгжлийн мэргэжилтэн доктор Лиза Дамоур зөвлөж байна. Хүү, охиныхоо сэтгэцийн эрүүл мэндийг хэзээнээс хамгаалж эхлэх вэ? Шинэ хүн мэндэлсэн тэр цагаас та түүний сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалж эхэлнэ. Хүүхэд ээж, ааваараа хайрлуулж, тэднээс аюулгүй байдлыг мэдэрч, суралцдаг. Та хүүхэдтэйгээ халуун дотно харилцаж, тэднийг хамгаалж, таагүй үед нь тайтгаруулж, хорвоо ертөнцийг таньж мэдэхэд нь тусалснаар насан туршийнх нь сэтгэцийн эрүүл мэндийн сайн с


Сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарах болсныг илтгэх 5 шинж тэмдэг
Ойрын өдрүүдэд жижиг зүйл дээр ч бухимдаж, төвлөрөхөд хэцүү болж, бат бөх нойр авч чадахгүй байх гэх мэт шинж тэмдгүүд илэрч байвал сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарах болсны дохио юм. Сэтгэл зүйн эрүүл мэндээ хамгаалах хамгийн сайн аргуудын нэг нь эрүүл дадлыг хэвшүүлэх юм. Дараах шинж тэмдгүүд танд илэрч байвал сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарч эрүүл дадал хэвшүүлэх цаг нь болсныг илтгэнэ. Тэвчээргүй болж, жижиг зүйл дээр ч амархан бухимдаад байвал Хүмүүс бид удаан хугацаанд


Сэтгэцийн эрүүл мэнд гэж юу вэ?
Сэтгэцийн эрүүл мэнд нь зөвхөн сэтгэл санааны байдал биш, бидний сэтгэхүй, сэтгэл хөдлөл, стресс удирдах чадвар, харилцаа, шийдвэр гаргах чадвар зэрэг олон хүчин зүйлээс бүрддэг. Хэрхэн сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалах вэ? Стрессийг удирдах: Бясалгал , амралт , гүнзгий амьсгаа авах, хөнгөн дасгал хөдөлгөөн хийх зэрэг стресс тайлах аргуудыг хэрэглэх. Эерэг сэтгэлгээ: Сэтгэл хөдлөлийн тэнцвэрийг хадгалахад эерэг сэтгэлгээ чухал. Өдөр бүр талархал илэрхийлэх , бие махбодийн б


Нойргүйдлийг эмчлэх аргууд
Нойргүйдэл гэж юу вэ? Нойргүйдэл гэдэг нь унтах ёстой цагтаа унтаж чадахгүй байх, нойрсох хугацаа багасах унтсан ч амарч чадахгүй байх процессыг хэлдэг байна. Нойргүйдэл үүсэх маш олон шалтгаан бий. Тухайлбал ажлын хэт их ачаалал, стресс, сэтгэл гутрал зэргээс үүсэж болдог. Нэг сараас илүү хугацаанд үргэлжилсэн нойргүйдлийг архаг нойргүйдэл гэдэг ба анагаахад урт хугацаа шаарддаг. Нойргүйдлээс үүдэн ажлын бүтээмж багасаж, уур уцаартай болох, эргэн тойрондоо ч сөрөг уур амьсга


Улаанбаатарт 4 градус хүйтэн байна
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн /2025.11.10/ 20:00 цаг хүртэлх мэдээллийг хүргэж байна. Хур тунадас : Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Дархадын хотгор, Монгол-Алтайн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи : Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Агаарын температур : Шөнөдөө Хүрэнбэлчир орчмоор -23…-28 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх,


Усыг зөв уух таван дүрэм
Өдөрт хэр их ус уух нь чухал биш, харин хэзээ, яаж уух нь чухал байдаг. Усны ашиг тусыг дээд зэргээр хүртэхийн тулд дараах 5 дүрмийг мөрдөж үзээрэй. -Усыг хоолноос тусад нь уугаарай. Хоол идэхээс 40 минутын өмнө, эсвэл хоол идсэнээс 1.5 цагийн дараа ус уувал ходоодны шүүсэнд уусдаггүй байна. -Хүйтэн биш бүлээн ус уугаарай. Мөстэй эсвэл хэт хүйтэн ус нь гэдсэн доторх ферментийг хөлдөөж, хоол хүнсийг зөв шингэхэд саад болдог. Түүнээс гадна, хүйтэн ус нь цусны судсыг нарийсгад


Өдөрт 10000 алхахын ач тус
Өдөрт 10000 алхахад зүрх, судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Ингэж алхахад хүний бие ойролцоогоор 300 килокалори илчлэг зарцуулдаг байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд өдөр бүр идэвхтэй хөдөлгөөн хийхийг зөвлөлөө. Өдөрт 30 минут болон түүнээс дээш хугацаагаар дасгал хийх, эсвэл удаан алхах нь олон ач тустай. Тухайлбал, идэвхтэй хөдөлгөөн таны сэтгэл санааг тайвшруулж бухимдалгүй болгоно. Мөн цусан дахь сахарын


Технологийн донтолт: Орчин үеийн хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалахын тулд дэлгэцээс хэрхэн холдох вэ
Орчин үеийн нийгэмд технологи, ялангуяа дэлгэцийн хэрэглээ бидний амьдралын салшгүй хэсэг болжээ. Гэвч энэ нь сэтгэл зүйн болон биеийн...
bottom of page