АИ-92 үнэ нэмэгдэхгүй, дизель түлш маргаашаас ₮300 төгрөгөөр нэмэгдэнэ
- Mar 25
- 1 min read
Шатахууны үнийг нэмэгдүүлэх эсэх асуудлаар АҮЭБЯ-ны ТНБД Б.Дашпүрэв өнөөдөр мэдээлэл өглөө. Тэрбээр "Ойрх дорнодод үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор манай улсын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг иргэдийн нуруун дээр бодитоор тусгахгүй байх тал дээр засгийн газар хичээж ажиллаж байна. Үүнд мэдээж шатахууны үнэ нэмэгдэх эсэх асуудал яригдах нь зүй. Тиймээс шатахууны үнийн асуудалд дээр шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Бид АИ-92 шатахууны бүтэн жилийн гэрээ байгуулсан учраас үнэ нэмэгдэхгүй, нийлүүлэлт тогтвортой үргэлжилж байгаа.
АИ-92 шатахууны үнийг нэмэх асуудал одоогоор яригдаагүй, гэрээ дууссаны дараагаар яригдах байх. Харин дизель түлшний үнийг ₮1000-1500 нэмэгдүүлэх асуудал яригдсан. Улмаар шатахуун ААН ярилцаж эхний ээлжид ₮300 төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэрт хүрч, тохирсон. Хаврын тариалалтын ажил эхлэх гэж буй өнөө үед дизелийн үнэ өсвөл гурил, талхны үнэ дагаж өснө. Тиймээс Хөдөө аж, ахуйн салбарт хэрэглэгдэх 10,000 тонн дизель түлшийг үнэ нэмэгдүүлэлгүй олгох шийдэлд хүрээд байна" гэлээ.




Comments