top of page

АН-ын дээд шагнал болох “Их Эзэн Чингис хаан” одонгоор Н.Алтанхуягийг шагнажээ

  • Writer: Эрдмийн далай сонин
    Эрдмийн далай сонин
  • Nov 21
  • 1 min read

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит 67 дугаар  хуралдаан Төрийн ордонд болж байна. Энэ үеэр Ардчилсан намын дээд шагнал болох “Их Эзэн Чингис хаан” одонгоор Н.Алтанхуягийг шагнажээ. Тэрбээр Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг юм.  

ree

Н.Алтанхуяг нь 1990 оноос хойш 4 удаа Ардчилсан хүчнүүдийн Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан. Намын аппаратыг зангидаж, ажлын хүндийг нугалдаг энэ албыг хашсан тэрээр намын нөхдийнхөө итгэл, хүсэлтээр ээдрээ, зөрчилтэй, хүнд үед амжилттайгаар ажилласан. 



Н.Алтанхуяг нь бодлого тодорхойлогч, төлөвлөгч, зохион байгуулагч, холбон тоглогч, манлайлагч багийн тоглогч юм. 


Түүний тэргүүлсэн шинэчлэлийн Засгийн газар шударга ёсыг тогтоож, Монголчууд байгалийн баялагтаа эзэн болж, дундаж давхаргаа босгохын төлөө сэтгэл гарган зүтгэж ажилласан. 



Н.Алтанхуяг нь Ардчиллын ялалтыг дархалсан 5 ялалтын эзэн юм. 



1. 2009 он – Бид Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулав. 


2. 2012 он – Бид УИХ-ын сонгуульд ялалт байгуулав. 


3. 2012 он – Бид Нийслэлд анх удаа ялалт байгуулав. 


4. 2012 он – Бид аймаг, орон нутгийн сонгуульд ялалт байгуулав. 


5. 2013 он – Бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд дахин ялалт байгуулав.

Comments


bottom of page