top of page

АТҮТ-ийн даргаар Тод манлай уяач Ц.Батсайханыг томилно

  • Dec 25, 2025
  • 1 min read

Авто тээврийн үндэсний төвийн даргаар Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, тод манлай уяач Ц.Батсайханыг томилох саналыг ТӨБЗГ-ын даргад хүргүүлжээ. Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох "Авто тээврийн үндэсний төвийн захирлаар Ц.Батсайханыг томилуулах саналаа хүргүүлж байна" гэх албан бичиг өгсөн байна. Тод манлай уяач Ц.Батсайхан нь "Симба" Ц.Батаагийн төрсөн дүү бөгөөд 2019 онд Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан нэгэн.

Түүний хувьд өмнө нь "Эрдэнэс Монгол” компанийн дэд захирлаар ажиллаж байсан төдийгүй “Симба” группийн захирал, "Айзам" хамтлагийнн дуучин, авто спортын мастер гэдгээр нь олон хүн танина. Түүний төрсөн дүү Ц.Бат-Энх нь МАН-ын нарийн бичгийн даргын албыг хашиж байгаад "Эрдэнэт" үйлдвэрт газрын даргаар томилогдон ажиллаж байна.



Comments


bottom of page