Б.Чойжилсүрэн: 2027 онд төвийн бүсдээ эрчим хүчний дутагдлаас гарна
- Эрдмийн далай сонин
- Nov 10
- 2 min read
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:
-Эрчим хүчний үнэ тарифыг өөрчлөх үү гэж асууж байна. Эрчим хүчний тухай хуулиар эрчим хүчний үнийг өртөгт нь ойртуулах, нэмэгдүүлэх бүрэн эрх нь Эрчим хүчний зохицуулах хороонд байгаа. Хорооны өмнөөс хариулах боломжгүй байна, таны асуултыг тус хороонд дамжуулъя.
Эрчим хүчний хараат байдлаас гарах байх. Таван жилийн төлөвлөгөөнд 15.9 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй төсөл хөтөлбөрүүдийг эрчим хүчний салбарт хэрэгжүүлэхээр тавьсан.
Үүнээс гадна Эдийн засаг хөгжлийн яаманд 7 орчим их наяд төгрөгтэй тэнцэх санхүүжилттэй Улаанбаатар хотын хоёр тал руу тус бүр 1гВт авч ирэх дамжуулан түгээх сүлжээний өргөтгөлийн төслийг төсвийн орон зайны бололцоо бага гэдэг агуулгаар энэ төсөл рүү оруулаагүй, УИХ-ын хэлэлцүүлгийн үед нэмж оруулахаар Эдийн засаг хөгжлийн сайдтай тохирч байна. Ингэхээр 22 их наяд орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ.
Гол нь тогтвортой, найдвартай эрчим хүчээр хангах нь нэгдүгээр зорилт. 2027 оны зургадугаар сарын 30-н гэхэд төвийн бүсдээ чадлын дутагдлаас гарна.
2026-2027 онд шилжих өвлийн оргил ачааллын үед 50 мВт- ын дутагдалд орохыг үгүйсгэхгүй, цаашид чадлын дутагдалд орохгүй гэдэг зорилт тавьсан, бүх ажлыг эхлүүлсэн.
Шадар сайд Т.Доржханд:

-Нэг жилийн дотор 8 их наяд төгрөгийн санхүүжилт баталгаажсан. Өнгөрсөн нэгдүгээр сард Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас нэг тэрбум ам.доллар шууд хувийн сектор луу өгөхөөр шийдвэрлэсэн. Хүү нь жилийнх нь 5-6 хувь. Засгийн газрын бондоос ч хямд хүүтэй гэсэн үг. 10 жилийн хугацаатай зээл орж ирж байгаа. Засгийн газарт авахгүй, хувийн сектор луу орно.
Нэг сарын өмнө Европын хөрөнгө оруулалтын банк 1 тэрбум ам.долларыг хувийн секторт өгөхөөр шийдвэрээ гаргасан, Засгийн газар авахгүй.
8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хувийн секторын маш сайн нөхцөлтэй олон улсын санхүүжилттэй Европын мөнгө баталгаажсан. Одоо ажил руугаа орж байгаа. Өөрөөр хэлэх юм бол 4 гВт-ын хэрэгцээ шаардлага байгаа. Өнөөдөр манайд 1.8 гВтбайгаа, үлдэж байгаа 2.2 гВт -ыг санхүүжүүлэх мөнгө нь шийдэгдсэн гэсэн үг.
Б.Чойжилсүрэн сайдтай санал нэгтэй байгаа.
Бид хоёр нэг зүйл дээр маш итгэлтэй байгаа. 2030 он гэхэд Монгол Улс эрчим хүчний биеэ даасан хараат бус улс болж чадна. Энийг зоригтой хэлж байгаа.
Хөрөнгө оруулагч нар мөнгөө оруулъя гээд орж ирж байгаа, судалгаагаа хийсэн. Цаашдаа эрчим хүчээ экспортолно хийнэ гээд таван жилийн чиглэлд ороод ирсэн.
Маш олон хүн асуугаад байгаа. “Монгол Улс уул уурхайгаас хамааралтай шүү дээ, эрсдэлтэй асуудлууд бий. Нэгхэн бүтээгдэхүүнээс хамааралтай болчихоод байна” гэж байгаа. Тэр тусмаа нүүрснээс хамараалтай болчихоод байна гээд.Хамгийн бодитой валютын урсгал оруулж ирэх боломжтой салбар бол эрчим хүч. Судалгаагаа хийгээд, тооцоолоо гаргая, хөрөнгө оруулалтаа хийе гээд 10 гВт буюу 10 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийе гээд Саудын Арабын нэр бүхий компани шийдвэрээ гаргасан. Ирэх жилээс хөрөнгө оруулалт руугаа орж байгаа. иИм тов тодорхой, хөрөнгө оруулалт нь тодорхой, бодлого нь тодорхой, цаашаагаа хэрэгжих нь тодорхой ажил ирэх таван жил хийгдэнэ. Мөнгө байхгүй бол ажил явахгүй. Таван жилийн хөтөлбөрийн ард санхүүжилт нь тодорхой, хүрэх үр дүн нь тодорхой. Зөвхөн төр гэхгүй хувийн хэвшил хөрөнгө оруулалтаа хийх боломж гаргаж өгч байгаа.
Цаашдаа Монгол Улсын эдийн зсг тэлэх ёстой. Тэлэхийн тулд экспортын замыг нээж өгөх ажил нь Засгийн газрын ажил. Энэ агуулгаараа хувийн хэвшлийг дэмжих эрс шинэчлэлийн бодлого орж ирж байгаа. Эрчим хүчний салбарт ирэх таван жилд тодорхой ажил хийгдэнэ.



Comments