Багш нарын цалингийн нэмэгдэлд үйлчлэгч, жижүүр, манаач, сантехникч, цахилгаанчин зэрэг ажилтнуудын цалингийн нэмэгдэл тусгагдаагүй гэсэн үг үү?
- Эрдмийн далай сонин
- Nov 14
- 1 min read
Цалин нэмэх тогтоолд “багш нарын” гэж бичиж, “ажилтнуудын” гэдэг үг орхигджээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:
“Төрийн болон орон нутгийн өмчийн ЕБС, цэцэрлэг, МСҮТ, коллежийн багш нарын… гэж бичсэн байна. Тэгэхээр үйлчлэгч, жижүүр, манаач, сантехникч, цахилгаанчин зэрэг ажилтнуудын цалингийн нэмэгдэл тусгагдаагүй гэсэн үг үү?”
БШУ-ны сайд П.Наранбаяр:
“Энэ тогтоолын төслийг бид урьдчилж хараад “ажилтны” гэдэг үг оруулахаар ажиллаж үзсэн. Өнөөдөр бид нийт 93 мянган багшийн цалинг нэмэхэд ₮963 тэрбумын нэмэгдэл хэрэгтэй болсон. Энэ удаад ₮520 тэрбум нь шийдэгдэж байгаа. Энэ төсвийн хүрээнд ажилтнуудын цалинг давхар бодолцох шаардлагатай гэж харж байна. Хууль “багш нарын” гээд гарчихсан. Гэхдээ батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийх боломжтой гэж харж байгаа” гэв.
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: “Энэ асуудлыг ажлын хэсгийн хүрээнд ярьсан. Зөвхөн нэг үгийн тухай асуудал биш юм, үүний ард 400 тэрбум төгрөгийн асуудал бий. 520 тэрбумаар багш нарын цалинг нэмэхээр төсөвт оруулж батлуулсан. Ажлын хэсэг “ажилчдын” гэдэг үгийг нэмээд, дэмжээд оруулахад 400 тэрбумыг хаанаас гаргах вэ гэдэг асуудал үүснэ. Нэгэнт батлагдсан тогтоолд “ажилтны” гэдэг үг үсгийг нэмэх нь эдийн засгийн хувьд томоохон үр дагавар авчрах эрсдэлтэй байгаа гэдгийг гишүүд ойлгоосой” гэв.




Comments