Байрны гадна асаалттай орхисон автомашинаа хулгайд алджээ
- Эрдмийн далай сонин
- Nov 11
- 1 min read
Цагдаагийн байгууллагад тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг 2025 онд 201 бүртгэгджээ. Тухайлбал, 11 дүгээр сарын 09-ний өдөр цагдаагийн байгууллагад “Автомашин алга болсон” гэх дуудлага, мэдээлэл ирсний дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Б Hyundai Sonata, 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэн Д Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгсэлээ халаахаар асаалттай орхиж, хулгайд алджээ.
Иймд тээврийн хэрэгслээ удаан хугацаагаар асаалттай эзэнгүй орхихгүй байх, машиндаа дохиолол хамгаалалтын систем байршуулах болон хяналтын камертай газарт автомашинаа байрлуулж эд хөрөнгөө хулгайд алдахаас сэргийлхийг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.




Comments