top of page

Бяцхан хүү, охиныхоо сэтгэцийн эрүүл мэндийг хэрхэн хамгаалах вэ?

  • Writer: Эрдмийн далай сонин
    Эрдмийн далай сонин
  • Nov 12
  • 1 min read

Сэтгэл судлаач, хүүхэд хөгжлийн мэргэжилтэн доктор Лиза Дамоур зөвлөж байна.


Хүү, охиныхоо сэтгэцийн эрүүл мэндийг хэзээнээс хамгаалж эхлэх вэ?

Шинэ хүн мэндэлсэн тэр цагаас та түүний сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалж эхэлнэ.  Хүүхэд ээж, ааваараа хайрлуулж, тэднээс аюулгүй байдлыг мэдэрч, суралцдаг. Та хүүхэдтэйгээ халуун дотно  харилцаж, тэднийг хамгаалж, таагүй үед нь тайтгаруулж, хорвоо  ертөнцийг таньж мэдэхэд нь тусалснаар насан туршийнх нь сэтгэцийн эрүүл мэндийн сайн сайхан эх суурийг  тавина.


Стресс бухимдал нь хүүхдийн сэтгэлийн хөдөлгөөнд хэрхэн нөлөөлдөг вэ?

Хүүхдийн хэрэгцээг үл хайхарч  орхигдуулах үед тэд тавгүйрхэн бухимдаж, стрессийн хариу үйлдэл нь идэвхжиж эхэлдэг. Энэ үед аав, ээжүүд хүүхдээ тайвшруулах үүрэгтэй. Стрессийн хариу үйлдэл намжиж бүх зүйл хэвийн болоход хүүхэд хүрээлэн буй орчныг аюулгүй, итгэж болох найдвартай гэдгийг ойлгодог.  Гэхдээ  зарим хүүхдийн тухайд өөр байж болно. Тэд тайвшрах, аюулгүй байдлыг  мэдрэх сэтгэл санааны дэмжлэг авч чаддаггүйн улмаас  байнга бухимдан тавгүйрхэнэ. Дэргэд нь өөрийг нь хайрлах насанд хүрэгчид  байхгүй гэдгийг хүүхэд мэдрэх нь хожмын сэтгэцийн эрүүл мэндийн асуудал үүсэх шалтгаан болдог. 


Гэр бүлдээ сэтгэцийн эрүүл мэндийн таатай орчныг хэрхэн бүрдүүлэх вэ?

Олон жилийн судалгааны үр дүнд хүүхдэд хоёр зүйл хамгийн чухал, хэрэгтэй гэдгийг тодорхойлжээ.  Хүүхэд гэр бүлийн гишүүдээс   халуун дотно, урьдчилан таамаглаж болох  харилцааг хүсдэг. Хүүхэд аав ээжээсээ юу хүсэн хүлээхээ мэддэг байх нь чухал. Хүүхэдтэй тодорхой бүтэцтэй, ойлгомжтой байдлаар харилцаарай. Харилцааны халуун дотно уур амьсгал бүрдүүлэхийн тулд хүүхдээ баяр баясгалантайгаар хайрла, хүүхэдтэйгээ тогло, түүнтэй ярилц, түүнийг тэвэр. Эдгээр зүйлсийг хийснээр таны хүүхэд баяр хөөртэй байх төдийгүй та өөрөө ч аз жаргалыг мэдэрч хүү, охинтойгоо улам нандин холбоотой болно. 


ree

Comments


bottom of page