top of page

Бүх ахмад настны тэтгэврийг ирэх 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс тус бүр 80 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ

  • Writer: Эрдмийн далай сонин
    Эрдмийн далай сонин
  • 6 days ago
  • 1 min read

Ерөнхий сайд Г.Занданшатарт өчигдөр ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх таван хувилбарыг танилцуулсны эцэст бүгдэд нь тэгш 80 мянган төгрөгөөр нэмэх шийдвэрт хүрчээ. Энэ талаар Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир “Ерөнхий сайдад таван хувилбараа танилцуулаад 474.7 тэрбум төгрөгийг бүх ахмаддаа хуваагаад тэтгэвэр авагч бүр дээр 80 мянган төгрөг нэмэх энэ хувилбарыг сонгосон. Энэ нь шударга байдлыг хангана. Ирэх 2026 онд 537 мянган ахмад тэтгэвэр авах судалгаа гарсан” гэлээ.

бүх ахмад настны тэтгэврийг ирэх 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс тус бүр 80 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх болжээ.


ree

Comments


bottom of page