Бүх нийтийн амралт бямба, ням гарагт давхацвал ажлын өдөр нөхөж амрах хуулийн төсөл хэлэлцэнэ
- Эрдмийн далай сонин
- Dec 1
- 1 min read
Бүх нийтийн амралт бямба, ням гарагт давхацвал ажлын өдөр нөхөж амрах хуулийн төслийг хэлэлцэнэ.
Тодруулбал, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг маргааш /12.02/ Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлцэнэ. Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нарын 2 гишүүн 2025.06.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг юм.
Энэ хуулийн төсөлд зааснаар хэрэв 6 хоног дараалан нийтээр тэмдэглэх баярын өдрүүд Пүрэв, Баасан, Бямба, Ням, Даваа, Мягмар гарагт тохиож байвал дээрх зохицуулалтаар, Бямба болон Ням гарагт тохиох баярын өдрийг дараагийн ажлын өдрүүд буюу Лхагва, Пүрэв гарагт тус тус шилжүүлэх аж.




Comments