Г.Занданшатар: Авлигатай тэмцэхгүй бол улс орон сүйрэх гээд байна
- Эрдмийн далай сонин
- Nov 10
- 1 min read
Ерөнхий сайд Г.Занданшатар:

-Аливаа тэмцэл бол эвлэршгүй хууль дээдлэх зарчимд захирагдаж ажиллахгүй бол Монгол Улс хөл толгойгүй болно. Төрийн бүх түвшинд шударга ёсыг дээрээс нь эхэлж шүүрддэг хууль ёсыг дээдэлдэг зарчим мөрдөхгүйгээр улс орон өөдлөхгүй. Авлигатай тэмцэхгүй бол улс орон сүйрэх гээд байна.
Баялагтаа эзэн Монгол байна гэсэн Үндэсний баялгийн сангийн зарчим хэрэгжихгүйгээр ард иргэд элбэг хангалуун байхгүй.
Өттэй ямаа таргалдаггүй гэж хэлсэн. Өт нь бол авлига юм. Празитууд шимээд байхаар эдийн засаг яаж таргалах вэ, энэний үр өгөөж нь ард иргэдэд яаж хүрэх вэ. Энэ чиглэлээр бодитой хэрэгжиж байгаа ажил бол хууль хяналтын байгууллагууд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх, Хууль зүй дотоод хэргийн сайдаар ахлуулсан гурван шаттай ажлын хэсэг ажиллаж байгаа. Хэрэг яриад байдаг албан тушаал биш бид улс төрийн хүсэл зорилгоо л илэрхийлж байна.



Comments