Г.Занданшатар: Би өдрийн хоолноос өөр зардалгүй учир одоогоор зээлгүй амьдарч байна
- Эрдмийн далай сонин
- Nov 28
- 1 min read
УИХ-ын гишүүн Ө.Шижир: Залуучууд ипотекийн зээлтэй, цалингийн, сургалтын, автомашины зээлтэй. Гар утасны зээлтэй, апп-ны зээлтэй, нэмээд ломбардны зээлтэй. Ганцхан асуулт асууя. Ерөнхий сайд аа, Та зээлтэй юу?
Г.Занданшатар: Судалгаанаас үзэхэд нийт иргэдийн 63.8 хувь зээлтэй байна. Иргэдийн зарлага орлогоосоо илүү байгаа. Би хувь хүний нэр дээрээ зээлгүй. Миний зарлага харьцангуй бага, би ажил, гэрийн хооронд явдаг. Өөр бусад газраар ордоггүй. Өдрийн хоолноос өөр зардалгүй учир одоогоор зээлгүй амьдарч байна гэв.




Comments