Г.Занданшатар: Шатрын сургалтыг боловсролын хөтөлбөрт оруулж, хүүхдийн сэтгэхүй, оюуны хөгжлийг дэмжих бодлого хэрэгжүүлнэ
- Jan 14
- 1 min read
Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн нэгдүгээр сарын 10-нд эхэлсэн. 14 дэх удаагийн тус тэмцээнд энэ жил 5800 шатарчин оролцсоноос, шигшээ тэмцээнд эрэгтэй 108, эмэгтэй 40, нийт 148 шатарчин шалгаран өрсөлдөж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар шигшээ тэмцээний нээлтэд оролцохдоо "Засгийн газар, Монголын шатрын холбооноос оюуны энэ спортыг түгээн дэлгэрүүлэхэд онцгой анхаарч байна. Үүний үр дүнд жил ирэх тусам шатар сонирхогч хүүхэд, залуусын тоо нэмэгдэж байна. Цаашид шатрын сургалтыг боловсролын хөтөлбөрт багтааж, хүүхдийн сэтгэхүй, оюуны хөгжлийг дэмжих бодлого хэрэгжүүлэхээр зорьж байна" гэж хэлсэн юм.




Comments