Г.Занданшатарын Засгийн газарт ажиллах дэд сайд нарын нэрсийг танилцуулж байна
- Dec 17, 2025
- 1 min read
Төрийн өмчит компаниудад шинээр бий болгон томилсон бүтээмжийн болон хяналтын гэх нэршилтэй 128 менежерийг өнөөдрөөс цомхотгон чөлөөлөхөөр болжээ. Менежерүүдээс гадна яамтай сайд нарын орон тооны зөвлөхүүдийг ч цомхотгох юм байна. Тэдний оронд 16 дэд сайдыг томилох бөгөөд хариуцсан салбартаа шинэчлэл хийх, тухайлсан төсөл хөтөлбөрүүдийг хариуцах юм байна. Тус 16 дэд сайдын 14 дэд сайдын томилгоог өнөөдөр /2025.12.17/ ярина. Тодруулбал, яг одоо МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж буй бөгөөд хуралдаанаар дэд сайд нарын танилцуулгыг хийж, томилгоог хэлэлцэж байна. Үргэлжлүүлэн Засгийн газрын хуралдаанаар 14 дэд сайдын томилгоог хэлэлцэх аж. Тэгвэл Г.Занданшатарын Засгийн газарт дэд сайдаар ажиллах дэд сайд нарын нэрсийг танилцуулж байна.
Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин
Сангийн дэд сайд Б.Хулан
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир
Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба
Зам тээврийн дэд сайд Г.Ганболд
Гэр бүл, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Солонгоо
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Б.Нямжав
Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин
Эрчим хүчний дэд С.Далхаасүрэн
Аялал жуулчал, соёл, спорт, залуучуудын дэд Г.Дашням
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны Дэд сайд Г.Баярхүү
Эрүүл мэндийн Дэд сайд Г.Номин
Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Дэд сайд С.Даваасүрэн нарын нэрсийг танилцуулж томилох нь.




Comments