top of page

Гамшигт болон аюулт үзэгдлийн улмаас амиа алдсан малчны ар гэрт буцалтгүй тусламж олгоно

  • Mar 11
  • 1 min read

Засгийн газрын өнөөдрийн /2026.03.11/ хуралдаанар Гамшигт болон аюулт үзэгдлийн улмаас ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан малчны ар гэрт буцалтгүй тусламж олгох журмыг баталж, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн нарт даалгалаа. 

Журмаар гамшигт болон аюулт үзэгдэлд өртөж амиа алдсан малчин, туслах малчинд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 48 сараар тооцож, 37 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг ар гэрт нь олгох бөгөөд зардлыг орон нутгийн болон улсын төсвөөс санхүүжүүлнэ.



Comments


bottom of page