Гарал үүслийн гэрчилгээг цахимаар авдаг боллоо
- Feb 5
- 1 min read
МҮХАҮТ-ын гарал үүслийн гэрчилгээний цахим системийг ГЕГ-ын цахим системтэй холбон мэдээлэл солилцох, хамтран ажиллах гэрээнд талууд гарын үсэг зурлаа.
Шинэ системийн нэвтрүүлэлтээр МҮХАҮТ-аас олгосон цахим гарал үүслийн гэрчилгээний мэдээлэл ГЕГ-ын цахим системд шууд дамжих боломж бүрдэж, 16 оронтой нууцлалын код болон QR кодоор баталгаажих нөхцөл бүрдлээ.
Ингэснээр гаалийн бүрдүүлэлтэд зарцуулах хугацаа, зардал буурч, бичиг баримтын давхардал арилж, хүний оролцоо багасахын зэрэгцээ экспортлогч, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа бодитоор хөнгөвчлөгдөх боломжтой болж байна.
Энэхүү систем нь үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, ялангуяа бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд Монгол Улсын экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чухал түлхэц болох юм.
Цаашид гадаад орны гаалийн байгууллагатай гарал үүслийн гэрчилгээг цахимаар солилцох боломж бүрдэж, олон улсын худалдааны шинэчлэлд Монгол Улсын Гаалийн байгууллага Дэлхийн гаалийн байгууллагын гишүүний хувьд манлайлан оролцохоо илэрхийлэв.




Comments