top of page

Говийн экосистемийг хамгаалах шинжлэх ухааны бие даасан хүрээлэн байгуулагдлаа

  • Feb 5
  • 1 min read

Монгол орны өмнөд бүсийн экосистемийг судлан хамгаалах шинжлэх ухааны шинэ төв болох Говийн биологийн олон янз байдлын хүрээлэнгийн нээлт өнөөдөр (2026.02.05) боллоо.

Монгол Улсын газар нутгийн 76 гаруй хувь ямар нэг хэлбэрээр доройтолд өртөж сүүлийн 70 жилд агаарын дундаж температур 2.3 хэмээр нэмэгдсэн бодит нөхцөл байдалтай бид нүүр тулж байна. 

Ийм үед байгаль орчны бодлого таамаглалд бус өгөгдөл шинжлэх ухаанд суурилах ёстой.  Мөн Говийн биологийн олон янз байдлын хүрээлэн байгуулагдаж буй нь Монгол Улс байгаль хамгааллыг уриа лоозонгоор бус мэдлэг дата судалгаанд түшиглэн хэрэгжүүлэх томоохон алхам.

Энэ хүрээлэн говийн экосистемийг урт хугацаанд системтэй судалж бодлогын шийдвэр гаргалтад бодит дэмжлэг үзүүлэх үндэсний төв болно гэдгийг салбарын сайд онцлов.



Comments


bottom of page