top of page

Дроноор цус тээвэрлэж ГССҮТ-д хүргэжээ

  • Mar 27
  • 1 min read

Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс өчигдөр /2026.3.27/ дроны тусламжтайгаар цус, цусан бүтээгдэхүүнийг агаараар тээвэрлэжээ. Донорын цусыг 10 минутын хугацаанд шуурхай хүргэж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүлээлгэн өгөв. Эмнэлгийн яаралтай тусламжид нэн шаардлагатай цус, цусан бүтээгдэхүүнийг анх 2025 онд дроноор хүргэж байсан бөгөөд энэ удаагийнх нь хоёр дахь туршилт, хэрэгжилт болж байна.

ГССҮТ-ийн хэмжээнд 2025 онд нийт 9731 нэгж цус, цусан бүтээгдэхүүнийг эмчилгээ, үйлчилгээний явцад ашиглаж, 2533 үйлчлүүлэгчийн эрүүл мэнд, амь насыг аврахад зориулжээ.

Мөн Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс эрүүл мэндийн байгууллагуудын хэрэгцээ шаардлагад тулгуурлан нийт 14 эмнэлэгт цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн хүргэж байгаа аж. Дроны технологийг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлснээр яаралтай тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүний амь насыг аврах боломжийг сайжруулж байна гэж салбарын мэргэжилтнүүд онцолж байна. 



Comments


bottom of page