top of page

Дурсгалын 100 мянган төгрөгийн дэвсгэрт гаргалаа

  • Dec 10, 2025
  • 1 min read

Монгол Улсад үндэсний мөнгөн тэмдэгт- төгрөгийг гүйлгээнд гаргасны 100 жилийн ойг тохиолдуулан Монголбанкнаас гүйлгээнд хүчин төгөлдөр бус дурсгалын 100 мянган төгрөгийн дэвсгэртийг мөнгө цуглуулагчид болон сонирхогчдод зориулан худалдаанд гаргалаа.

Дурсгалын 100,000 төгрөгийн дэвсгэртийн нүүрэн талыг Их Монгол улсыг байгуулсан эзэн Чингис хааны бэлгэдэлд зориулсан бол ар талыг өнөөдрийн тусгаар тогтносон Монгол улс байгуулагдах суурийг тавьж, эрх чөлөөгөө авчирсан Ардын хувьсгалын бэлгэдэлд зориулж, түүнийг удирдсан удирдагчид болон өнөөгийн Монгол орны газрын зургийг зохиомжлон орууллаа. Мөн дэвсгэртийн хоёр талд морьтон баатар болон морины эскиз зургийг зохиомжлон дүрсэлсэн бөгөөд үүгээр Их Монгол Улс ба тусгаар тогтносон Монгол Улс байгуулагдсан хоёр үйл явдлын аль алинд нь морь онцгой үүрэг гүйцэтгэж ирснийг илэрхийлэв.




Comments


bottom of page