Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэх заалтаар маргаан үүсгэв
- Эрдмийн далай сонин
- Nov 11
- 1 min read
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэх заалтаар маргаан үүсгэлээ.

Тодруулбал, УИХ-аас 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Гишүүд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах саналыг Улсын Их Хуралд албан ёсоор тавьсан бол Улсын Их Хурал уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ” гэж заасан байдаг.
Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавивал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. ...” гэснийг зөрчсөн эсэх асуудлаар нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандсаны дагуу Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шалгаж байна.



Comments