Иргэд “102 Police” аппликейшнаар 53 мянган зөрчил илгээжээ
- Эрдмийн далай сонин
- Nov 11
- 1 min read
Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн алба хамтран өнгөрсөн есдүгээр сард иргэдэд замын хөдөлгөөний зөрчлийг мэдээлэх боломжтой “102 Police” аппликейшныг нэвтрүүлсэн.
Иргэд тус аппликейшнаар дамжуулан явган хүний зам, автобусны зогсоол, “Зогсох хориотой” тэмдэгтэй газар тээврийн хэрэгслээ байршуулсан зөрчлийг мэдээлэх боломжтой бөгөөд зөрчил баталгаажсан тохиолдолд торгуулийн 10–20 хувийг урамшуулал хэлбэрээр авах юм.

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн захирал Ч.Хувьзаяа хэлэхдээ,
“2025 оны арваннэгдүгээр сарын 9-ний байдлаар “102 Police” аппликейшныг 156 мянган хэрэглэгч татаж ашиглаж байна. Урамшуулалтай болсон өдрөөс хойш нийт 53 мянган зөрчлийг иргэд тус аппликейшнаар дамжуулан илгээсэн. Түүнээс 17,894 зөрчлийг хяналтын камер болон албан тушаалтнаар баталгаажуулсан” гэж мэдэгдлээ.
Тэрээр мөн, иргэд өдөрт дунджаар 6000–7000 зөрчил мэдээлж байгаа бөгөөд зөрчлийн мэдээлэл баталгаажиж, жолооч торгуулиа бүрэн төлсөн нөхцөлд иргэдэд урамшууллыг улирал бүрийн 20-ны өдөр олгохоор төлөвлөж буйг онцолсон байна.



Comments