Ирэх Даваа гаригт бүх нийтээр амарна
- Dec 22, 2025
- 1 min read
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баярын өдөр энэ сарын 29-нд тохиож байна. УИХ-ын 2007 оны наймдугаар сарын 16-нд арванхоёрдугаар сарын 29-ний өдрийг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгон улмаар 2011 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн хуулиар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор хуульчилсан юм. Тиймээс ирэх Даваа гариг бүх нийтээр амарна.




Comments